Баянзүрхчүүд 14 хоногийн дотор 162 мянган ширхэг мод тарих ажлаа эхлүүллээ

Нийгэм
Natsagaa
Унших: 1 мин 3 сек
00
legacy:мод тарих/мод.jpg

Баянзүрх дүүргээс Сүхбаатар жанжны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх хайрхан, мод үржүүлгийн газар болон албан байгууллага, сургууль цэцэрлэг, айл өрхийн хашаанд энэ сарын 29-ний өдрийг хүртэл 162 мянган ширхэг мод тарихаар төлөвлөсөн байна.

legacy:мод тарих/аар.jpg

Өнгөрсөн жилийн хувьд тарьсан модны ургалт 55 хувь нь ургасан бол энэ тоог 90 болон түүнээс дээш хувьд хүргэх зорилтыг тус дүүрэг дэвшүүлжээ.

legacy:мод тарих/аөхаха.jpg

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх, хойч үедээ ногоон ирээдүйг үлдээх үүднээс дүүргээс тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.

legacy:мод тарих/ахаха.jpg

Ингэхдээ хашаандаа мод тарьж байгаа болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжийг дэмжиж ажиллаж байгаа аж. Эдгээр аж ахуй нэгжийн нэг бол малын өтөг, бууцыг дулааны аргаар дахин боловсруулж бордоо гарган авч буй "Торгон зүлэг" ХХК юм.

legacy:мод тарих/ахбх.jpg

Бордоо нь ургалтыг түргэсгэхээс гадна олон талын ач холбогдолтой. Гэвч манай улс бордооны хэрэгцээг гаднаас хангадаг. Энэ байдлыг өөрчилж байгальд байгаа бүтээгдэхүүнийг ашиглан ийнхүү бордоо гарган авахаар таван жилийн өмнөөс судалгааны ажлаа эхлүүлж энэ онд зорилгодоо хүрчээ.

legacy:мод тарих/бхыбх.jpg

Ногоон хөгжлийг бий болгохоор зорьж байгаа бас нэг томоохон ажил бол Баянзүрх дүүрэг Эко тохижилт газрыг байгуулсан. Энэ газар нь ногоон байгууламжийн арчлалт, усалгаа, хамгаалалтын ажлыг зохион байгуулна. Ингэснээр тарьсан мод бүхэн ургах боломжтой юм байна.

legacy:мод тарих/өахахө.jpg legacy:мод тарих/ххбх.jpg