Үндэсний Номын баяр тав дахь өдөр эхэлнэ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:MUIS nomiin sam/241370509_1945624702270923_860982984930088221_n.jpg

Үндэсний Номын баярын 31 дэх удаагийн арга хэмжээ энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн номын баярыг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэх бөгөөд Сүхбаатарын талбайд гурав хоног үргэлжлэх юм.

Энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандаад байгаа аж.

Үндэсний Номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион явуулах юм. Номын баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгоно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.