ТАНИЛЦ: Өнөөдрөөс хэрэглээний халуун усыг 10 хоног хязгаарлах байршлууд

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:9.11/278382163_4971571659563704_258907150089446316_n (1).jpg

2021-2022 оны халаалтын улирал тавдугаар сарын 15-ны өдрөөр дуусч байгаатай холбогдуулан засварын ажлуудыг эхлүүлж байгаа тул зарим газруудаар хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлах талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээллээ. Ингэхдээ өнөөдрөөс /2022.05.16/ эхлэн эхний зогсолтыг хийх бөгөөд арван хоногийн хугацаагаар хязгаарлаж, шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад ээлжит засвар үйлчилгээ, нягтын шахалт туршилт хийн тавдугаар сарын 26-нд төвийн шугамд холбож хэрэглээний халуун усаар хангах аж. Хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлах газруудын мэдээллийг хүргэе.