Г.Занданшатар: Байгалийн баялагийг өмчлүүлнэ гэсэн Үндсэн хууль зөрчсөн заалтаа ЗАСААРАЙ

Улс төр
Natsagaa
Унших: 1 мин
00
legacy:Zandanshatar/75a5a3_open-uri20190214-21813-zkg19j_x974.jpg
legacy:Zandanshatar/zandanshatar.jpg

УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл” болон "Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Байгалийн баялагийг өмчлүүлэх асуудал төрийн нийтийн өмчид хамаарна. Үндсэн хууль зөрчсөн байна. Тиймээс эцсийн хэлэлцүүлгээс өмнө найруулга дээр анхаараарай. Засч залруулахгүй бол болохгүй шүү. Өмчлүүлэх гэдгээр явах юм бол төрийн нийтийн өмчийг өмчлүүлэх гэж ойлгогдож байна. Таримал ой ч гэсэн байгалийн баялагтаа орно. Үүнийг анхаарах хэрэгтэй” гэлээ.