Нөөцийн мах бэлтгэж, монголчуудыг хооллодог хятад компанийн ЭЗЭД ХЭН БЭ

Нийгэм
Natsagaa
Унших: 6 мин 26 сек
350
legacy:huchit shonhor/_Q7A0936 copy.jpg

Мах, махан бүтээгдэхүүний салбар тэр дундаа, нөөцийн мах бэлтгэх квот олж авна гэдэг эртнээс л аль чадалтай, эрх мэдэлтэй нэгний хийдэг бизнес байсаар ирсэн. Үүнийг нь ч УИХ-ын хэд хэдэн гишүүн чуулганы индэр дээрээс хэлж, мэдэгдэж байв. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Квот олгосон 12 компанийн ес нь БНХАУ-ынх, гурав нь сайд дарга нарынх байна. Тэдгээр дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн компанид 500 тонн махны зөвшөөрөл олгосон. Ийм луйврын системийг ХХААХҮ-ийн үе үеийн сайд хэзээ ч хийж байгаагүй. Хулгайн энэ системийг Ч.Улааны үед л хийж эхэллээ" гэж нэгэн цаг үед хэлсэн удаатай.

Тэгвэл Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн нөөцийн махны квот атгасан тухайн үеийн гурван сайд нь хэн байсан бэ. Ерөнхий сайд асан буюу У.Хүрэлсүхийн дүү үнэхээр махны квот авсан уу гэдэг бас л сонирхолтой сэдэв. Гэхдээ бид үүнээс урьтаад нөөцийн мах бэлтгэдэг хятад компаниудын мэдээллийг хүргэе.

Тодруулбал, мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаатай холбогдуулан 20 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лац тавин битүүмжлээд буй.

Эдгээр компаниудаас арав нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай эс бөгөөс Монгол, Япон улсын иргэдтэй хамтран хөрөнгө оруулсан гэж УБЕГ-т бүртгэгджээ. Үүнээс гадна дээрх компаниудын заримынх нь эзэдтэй улстөрд нөлөө бүхий эрхмүүд ямар нэг байдлаар холбоотой гэх шуум хүртэл гарсан.

Тэгвэл хяналтынхны нүдэнд өртөж, хаалгаа лацдуулсан ААН-үүдээс "Цан сэн тиан ий" болон "Дун Фан интернэйшнл" гэсэн хоёр компани нь нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх зөвшөөрөлтэй. Бүр бэлтгэн нийлүүлсэн махаа зах зээлд нийлүүлээд цөөнгүй жилийг ардаа үдсэн юм байна.

legacy:хятад махны үйлдвэр/285055314_742433823609760_7052206452502194262_n.jpg

Гэхдээ Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас эл мэдээллийг эрс үгүйсгэж, "Монгол Улсад бүртгэлтэй ААН-үүд мах бэлтгэдэг" гэх мэдэгдлийг өмнө нь гаргаж байсныг энд дурдах нь зүйн хэрэг байх. Ямартай ч Монголын махны бизнес Хятад ченжүүдийн гарт орчихсон, тэдний ихэнх нь том дүнтэй мөнгөөр эргэдэг учраас махыг их хэмжээгээр нөөцөлж Эмээлтэд авсан газартаа дардаг гэх яриа байсаар ирсэн. Энэ нь ч үнэн болохыг сүүлийн хэд хоногт өрнөсөн үйл явдал гэрчиллээ.

Тиймээс сүүлийн гурван жил шахуу нөөцийн мах бэлтгэж, Улаанбаатарчуудын хооллож байгаа "Цан сэн тиан ий" болон "Дун Фан интернэйшнл" компаниудыг хэний эзэмшил бэ гэдэг мэдээллийг хүргэе.

"Дун Фан интернэйшнл" ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан. Эцсийн өмчлөгч нь Yu Yadong гэж хүн байдаг бол хамтран эзэмшигчээр нь Gao Xongyo, Yu Yaguan нар байдаг юм байна. Харин захирлаар нь Монгол Улсын иргэн Д.Шинэцэцэг гэх эмэгтэй 2019 онд томилогдсон. Үйл ажиллагааны чиглэл нь мал аж ахуй, Сав баглаа боодлын үйлдвэрлэл, Газар тариалан, Гадаад худалдаа, Сав баглаа боодлын үйлдвэрлэл, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа гэжээ.

legacy:хятад махны үйлдвэр/Дун Фан-1.PNG legacy:хятад махны үйлдвэр/Дун фан-2.PNG

"Цан сэн тиан ий" ХХК нь 2017 онд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан.Үүний дараа 2020 онд Mai Heping гэдэг хүн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх авсан байна. Эцсийн өмчлөгч нь Tang Chenghong гэж хүн байдаг.

legacy:хятад махны үйлдвэр/цан сэн-1.PNG legacy:хятад махны үйлдвэр/цан сэн-2.PNG

Эдгээр хоёр компанийн эзэдтэй УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй улстөрд нөлөө бүхий хэд хэдэн хүн холбоотой гэх мэдээлэл сошиалд цацагдаад байгаа юм. Гэхдээ яг таг баримт одоогоор хэн ч дэлгээгүй. Үнэн эсэхийг цаг хугацаа эс бөгөөс хуулийнхан шалгаж тогтоох байх.

Ингээд үлдсэн 18 компанийг хэн хэн эзэмшдэг, аль улсын хөрөнгө оруулалттайг танилцуулъя. Дээр хэлсэнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагаас лацдсан дээрх 20 ААН-ийн 10 нь БНХАУ болон эсвэл Монгол, Япон улсын иргэд хамтарч эзэмшдэг юм байна. Үүнд,

1. “Монгол Экомах” ХХК нь М.Цагаанбаатар гэж хүн удирдлагаар нь ажилладаг. Гэхдээ "Халх Гол Агро Инвест" компани гол хувьцааг нь эзэмшдэг юм байна. Уг компанийг БНХАУ-ын иргэн Li Haizheng эцсийн өмчлөгчөөр байдаг бол Jun Ming, Jian нараас гадна М.Цагаанбаатар нар хамтран эзэмшдэг аж.

2. "Цэлмэг онгод" ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан. Эзэмшигчээр нь Монгол Улсын иргэн Б.Гансэлэм, БНХАУ-ын иргэн Li Qingshan нар байдаг.

3. "Үүлэнгөү" ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан. Эцсийн өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн Zhang Qian гэх хүн байдаг бол хамтран эзэмшигчээр Монгол Улсын иргэн Сугарын Мягмархорол гэж хүн бүртгэгджээ.

4. "Натурал грийн фүүдс" ХХК нь 2017 онд байгуулагдсан. М.Бумаюуш гэдэг хүн эцсийн өмчлөгчөөр байдаг. Гэхдээ БНХАУ-ын иргэн Bao De, Zhang Jianquan болон Япон улсын иргэн Nagata Norihiro, Tamagawa Hidehiko нар хамтран эзэмшдэг.

5. "Өргөө мийт трейд" ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан. Эцсийн өмчлөгч нь Wang Heping бол хамтран эзэмшигч нь Erlian Ering Trading Co.,Ltd болон Dong Xiufen гэжээ.

6. "Мон грийн хас" ХХК нь "И Эйч Би" компанийн охин компани. Үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгчөөр нь Liu Xiaolong гэх БНХАУ-ын иргэн байдаг.

7. "Жэй Икс Си Эс" ХХК нь БНХАУ-ын иргэн Yin Wenhua, Yin Jiangming нарын эзэмшил. Үйл ажиллагааны чиглэл нь Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Арьс шир боловсруулах, Малын түүхий эд боловсруулах, худалдаа болон гадаад худалдаа

8. "Эм Ди Си Пи" ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. Эцсийн эзэмшигч нь Dong Xiao Zhong бол Chin Bin гэх хүн хамтан эзэмшигчээр байдаг.

УБЕГ-т бүртгэгдсэн мэдээллийг танд хүргэлээ. Ямартай "Цан сэн тиан ий" болон "Дун Фан интернэйшнл" гэх хоёр компани нь нөөцийн мах бэлтгэдэг нь нэгэнт ил болсон.

Түүгээр зогсохгүй БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай болохыг ч баримтаар харууллаа.

legacy:хятад махны үйлдвэр/03868a956856e93f08c0d70f3d2bc817.jpg

Угтаа бол манай улс 80 сая толгой малынхаа тодорхой хэмжээг экспортод гаргаж, үндэсний хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Гэтэлм манайд эсрэгээрээ ажиллаж байна. Хэдийгээр нөөцийн мах бэлтгэх компаниудыг нээлттэй сонгон шалгаруулдаг гэж байгаа ч цаанаа ямар нэг тохироо ордог гэх хардлага байдаг аж. Энэ ч утгаараа дотоодын ААН-үүд төдийлөн шалгуурыг хангаж чаддаггүй нь Хятадуудад завшаан болсон бололтой юм. Хэдий ийм ч гэлээ, мах махан бүтээгдэхүүний салбар бол Монгол Улсын стратегийн салбар. Энэ утгаараа төрийн зохистой хяналт, дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

Тиймээс төр нь төр шиг байж, төрийн жолоогоо чангахан атгахгүй бол Хятад хорооллууд Улаанбаатар төдийгүй Монгол Улсаар нэг болох нь.

Үүнийг нь ч Эмээлт дэх махны "Эзэнт гүрэн" Дорнодын тал дахь хятад мянгат малчин, газрын тосны эздийн бодит байдал гэрчлэх биз ээ.

Ташрамд дурдахад, Нөөцийн мах бэлтгэх ажилд махны үйлдвэрүүдийг сонгон шалгаруулахдаа дараах шаардлагыг тавьдаг юм байна.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

Аж ахуйн нэгжийн хүсэлт; (бэлтгэх махны хэмжээ)

Үйлдвэрийн танилцуулга (Аж ахуйн нэгжийн гэрчилгээг хавсаргах)

Бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгж нь мал эмнэлгийн нэгдсэн системд холбогдож, бэлтгэх мал болон бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн цахим гэрчилгээтэйгээр хүлээн авч бүртгэлжүүлэх нөхцөлөөр хангагдсан байх (Системд хэрэглэгчээр бүртгүүлсэн байх)

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу шинээр мах бэлтгэх үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд урьдчилсан хяналт, шалгалтыг хяналтын байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх

Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх; (фото зургаар баталгаажуулан ирүүлэх)

Мах бэлтгэх үйлдвэр нь гүн хөлдөөх (-350C температурт, 20 тонноос доошгүй багтаамжтай), хөргөлттэй (-180С ихгүй температурт) агуулахтай эсвэл аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байх; (агуулахын багтаамжийг тусган фото зургаар баталгаажуулж ирүүлэх)

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах бэлтгэх үйлдвэрийн агуулах, орчин, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтэд хэрэглэсэн тоног төхөөрөмжийг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр халдваргүйтгэл хийлгэхээр гэрээ байгуулсан байх

Сүүлийн хоёр жилийн санхүүгийн болон татварын тайланг баталгаажуулсан байх

Аймаг, орон нутагт мал бэлтгэх итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байх (аймаг, сум тус бүрээр бэлтгэх малын тоог гарган, мал төхөөрөх үйлдвэрт нийлүүлэх хугацааг нарийвчлан тусгаж, төлөвлөгөө гарган хавсаргаж ирүүлэх)

Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж хадгалах зориулалтын талбай, байр, сав, бункертэй байх /Фото зураг хавсаргах/

Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, төвлөрсөн цэгт дарж булшлах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх гэжээ.

Хуваалцах:350

СЭТГЭГДЭЛ (35)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ард2022/06/15

    Өнөөгийн төрд улсаа гэх сэтгэл дутжээ! Улсынхаа эсрэг бодлоготой юм аа даа!

  • З
    Зочин2022/06/12

    Хятадууд хэзээ ч Монголд үйлдвэр барихгүй ! Монголд Хятад хүн үйлдвэр баривал шууд алуулна. Үйлдвэр гээд байгаа нь ердөө л аммиачный хэдэн хөргөгч, хөлдөөгчтэй шавар тагзнууд л байгаа юм билээ !

  • З
    Зочин2022/06/12

    Хятадууд хэзээ ч үйлдвэр барихгүй ! Монголд Хятад хүн үйлдвэр баривал шууд алуулна. Үйлдвэр гээд байгаа нь ердөө л аммиачный хэдэн хөргөгч, хөлдөөгчтэй шавар тагзнууд л байгаа юм билээ !

  • З
    Зочин2022/06/12

    Хятадууд хэзээ ч үйлдвэр барихгүй ! Монголд Хятад хүн үйлдвэр баривал шууд алуулна. Үйлдвэр гээд байгаа нь ердөө л аммиачный хэдэн хөргөгч, хөлдөөгчтэй шавар тагзнууд л байгаа юм билээ !

  • Г
    Гурил сүг2022/06/11

    Үйлдвэр нэртэй амбаарууды нь хаагаад энэ хэдэн илжигнүүдээ хөөж явуулаачээ. Улаан гэж нөхрийг урд газар луу нь явуулж цаазаар авах хэрэгтэй

  • З
    Зочин2022/06/09

    Хүнсний гол хэрэглэглээ махны бэлтгэх зөвшөөрлөлөө Хятадын компанид өгдөг Монголоос өөр улс орон дэлхийд байхгүй үнэн харалган бодлого шүү хэлэх үг. Монгол хүний эрүүл мэнд, хоол хүнс бэлтгэх асуудал үндэсний аюулгүй байдал шүү

  • З
    Зочин2022/06/09

    Хүнсний гол хэрэглэглээ махны бэлтгэх зөвшөөрлөлөө Хятадын компанид өгдөг Монголоос өөр улс орон дэлхийд байхгүй үнэн харалган бодлого шүү хэлэх үг. Монгол хүний эрүүл мэнд, хоол хүнс бэлтгэх асуудал үндэсний аюулгүй байдал шүү

  • З
    Зочин2022/06/08

    Нөөцийн махыг бэлтгэдэг Дун Юань хятадын компанийг Дун Фан гд өөрөөр бичээд байгааг нэг л ойлгохгүй бнаа. Цагаан дээр хараар Дун Юань гсн бх юм. Ижилдүү нэртэй 2 өөр компани!! Мэдээллийн мөрөөр сайн шалгаарай. Нэгүүнийхээн! Амжилт

  • А
    Алтаншагай2022/06/07

    Нэр холбогдсон дотоод гадаадын хэнбугай ч байсан хамаагүй бүгдийг нь шийтгэх хэрэгтэй. Эрүүгийн хэрэг үүсгэж шоронд хийх хэрэгтэй муу гөлөгнүүдийг

  • Z
    Zochin2022/06/07

    Yaj chadaj bsan be … yaj hool hiideg gol hunsee busdiin gart ugch bgaan be uvchin buhnii eh uusver bolson bna gedeg todorhoi bolj bhad odoo hurdan avahgui bgaa ni yasan teneg uhaan be

  • U
    UB emegtei2022/06/07

    Nowsh yumaa, hamgiin gol yumaa naidwargui ulsiin irgeded bazuulchihdag hogiin uls turchid erh medeltenyyd

  • H
    Hatan2022/06/07

    Dotoroos ni uvchilvvlj yrt udaan vrgeljleh ba baga nasnaas ni havdar bolgoh neg arga gej bodoj bna Uchir ni gevees barisan ilersen tohioldold heniig ch shiitgej chadahgui. Ene bol hujaa sanaa bulguu

  • H
    Hatan2022/06/07

    Dotoroos ni uvchilvvlj yrt udaan vrgeljleh ba baga nasnaas ni havdar bolgoh neg arga gej bodoj bna Uchir ni gevees barisan ilersen tohioldold heniig ch shiitgej chadahgui. Ene bol hujaa sanaa bulguu

  • H
    Hatan2022/06/07

    Dotoroos ni uvchilvvlj yrt udaan vrgeljleh ba baga nasnaas ni havdar bolgoh neg arga gej bodoj bna Uchir ni gevees barisan ilersen tohioldold heniig ch shiitgej chadahgui. Ene bol hujaa sanaa bulguu

  • Б
    Баагий2022/06/06

    У. Хүрэлсүх хаймааралтай л юм байна.Тэгээд л дугарч чадахгүй таг хар царай гаргаж байна даа.Ерөөсөө огцруулах хэрэгтэй.

  • И
    иргэн2022/06/06

    хүрэлсүх таг бөйсан нь ийм учиртөй байхнээ

  • З
    Зочин2022/06/06

    хүрэлсүх таг бөйсан нь ийм учиртөй байхнээ

  • З
    Зочин2022/06/06

    Монгол хүнийг зоорь барихаар зөвшөөрөл өгдөггүй цэвэр бохир бас хэдэн жил болж бна хятад хүнд бол амархан бүтэх юм. Монгол хүнээс мөнгө авахаар баригдана гээд хятадаас бол баригдахгүй гэж боддог байх

  • Б
    Буудаж алах юмсан2022/06/06

    Сүхбаатарын гөлөгнүүд монголыг зарж дуусгахнээ. Ер нь түүхэн талаасаа ч тэр зүүн талаасаа л хужаа манждаа элэгтэй ханддаг пистанууд

  • З
    Зочин2022/06/06

    Сүхбаатарын гөлөгнүүд монголыг зарж дуусгахнээ. Ер нь түүхэн талаасаа ч тэр зүүн талаасаа л хужаа манждаа элэгтэй ханддаг пистанууд

  • Ч
    Чимэд2022/06/06

    Үгээ бодож чалчиж байгаа ч хооллодог ч гэнүү наад бичиж бга юмаа зас мэдүү 😈

  • Ч
    Чимэд2022/06/06

    Үгээ бодож чалчиж байгаа ч хооллодог ч гэнүү наад бичиж бга юмаа зас мэдүү 😈

    • Б
      Битгий хуц2022/06/06

      Мал минь чи хятадын үйлдвэрлэсэн хувцсыг өмсөж, Хятадын хийсэн хоол идэж байгаа биз дээ. Тэгээд хятадуудаар хооллуулаагүй гэх үү чи

  • З
    Зочин2022/06/06

    Үгээ бодож чалчиж байгаа ч хооллодог ч гэнүү наад бичиж бга юмаа зас мэдүү 😈

    • Ү
      Үнэн2022/06/06

      Зөв өнцгөөр бичиж. Улаан их асуудалд холбоотой гэдэг юм билээ

  • З
    зочин2022/06/06

    Маш зөв юм бичиж.Махны зөвшөөрөл авах гэж бөөн хахуул байдаг. Занданшатарын туслах Гантогтох хүнсний газрын дарга байсан ...

  • З
    зочин2022/06/06

    Маш зөв юм бичиж.Махны зөвшөөрөл авах гэж бөөн хахуул байдаг. Занданшатарын туслах Гантогтох хүнсний газрын дарга байсан ...

  • З
    Зочин2022/06/06

    Bugd nootou hortoi mahnuud

  • И
    Иргэн2022/06/06

    Бузарын хятадуудын ард шуналтай төрийн түшээд сууж л байгаа. Заавал шалгаж ил тод нэрсийг нь зарлаад алаад өгдөг болоосой. Тэд мөнгө л олж байвал ард түмэн хамаагүй. Хувиа хичээсэн новшнууд юм даа

  • З
    Зочин2022/06/06

    Хүүк дүүгийнхээ эрх ашгыг хамгаалж ард түмнээ хорлосон ч юу ч дугарсангүй

  • С
    Саран2022/06/06

    Сүрсүх ийм л хүн юм.Монголчууд махаа бэлтгээд нөөцлөөд сурсан улс одоо хятад компаний эрхүүдийг цуцал.монгол компанидаа өг.

  • С
    Саран2022/06/06

    Сүрсүх ийм л хүн юм.Монголчууд махаа бэлтгээд нөөцлөөд сурсан улс одоо хятад компаний эрхүүдийг цуцал.монгол компанидаа өг.

  • З
    Зочин2022/06/06

    Хүрэлсүх ярьдаг шигээ биш хүн юм аа

  • И
    Иргэн2022/06/06

    Улуудаггүй Улаан гэж

  • И
    Иргэн2022/06/06

    Улуудаггүй Улаан гэж