ЭРҮҮГИЙН ЦАГДАА: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч, “ХКҮ“ компанийн захирал Х.Цэндбаяраас байцаалт авна

Нийгэм
Natsagaa
Унших: 1 мин 3 сек
30
legacy:Эрүүгийн цагдаа/285671213_575252907363499_1410940109930351116_n.jpg

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч Х.Цэндбаярын эзэмшил бүхий Баянгол зочид буудлын оффист байрладаг “ХКҮ”-д Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийлээ.

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газраас "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас Эмээлтэд үйл ажиллагаа эрхэлдэг хэд хэдэн ААН-д хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн нөхцөл байдал илэрсэн. Тиймээс Нийслэлийн прокуроры газраас хэрэг нээж, УЕП-оос хяналт тавин ажиллаж байна. Энэ дагуу Эрүүгийн цагдаагийн газраас хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй бодис агуулсан мах махан бүтээгдэхүүн худалдаалсан байж болзошгүй хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй бодис агуулсан мах махан бүтээгдэхүүн худалдаалагдсан уу, экспортод гаргасан уу, иргэдийн гар дээр очсон уу, нянгийн бохирдол байсан уу гэдгээс эхлээд “ХКҮ” компанийнх уу, эсвэл “Эм Ди Си Пи” компанийнх уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Мөн ХКҮ компани нь мах экспортлох зөвшөөрлөө дээрх компанид ашиглуулсан уу, эсвэл зарсан уу гэдгийг тодруулж байна. Учир нь “Эм Ди Си Пи” компанийн үйлдвэрээс “ХКҮ” гэсэн шошготой мах их хэмжээгээр илэрсэн. Энэ асуудал дээр прокурорын зөвшөөрлөөр үзлэг, нэгжлэг хийж байна.

Хэргийн хүрээнд “ХКҮ” болон “Эм Ди Си Пи” компанийн удирдлагуудыг дуудаж байцаана" гэлээ.

legacy:bayangol zochid buudal/285387254_560755312367038_9000736625999493239_n.jpg legacy:bayangol zochid buudal/278054552_1088320215118957_4875074354655559877_n.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН2022/06/07

    Мах импексийн малчин хиамнаас өмхий үнэр үнэртэхээр нь гайхаад лавлаж үнэртсэн гайгүй юм шиг. Маргааш нь идэх гэтэл бас тэр үнэр үнэртэхээр нь хугацаагийг нь харсан зүгээр тэгээд гайхаж байтал манай гэр бүлийн хүн зүгээр л байна шдээ. Юун маягтай юм гээд идээд би идэлгүй дахиж тэдний хиамыг авахгүйгэж бодсон

  • З
    Зочин2022/06/07

    Баттулгатангууд Монгол улсыг маань сүйрүүлэхээр шийджээ.

  • З
    Зочин2022/06/07

    Нэгжээд л байдаг нэгжээд л байдаг тэгээд юу ч олдогүй лойдсон гэдэг нь.