“Сахал“ Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” компани Засгийн газрыг ШҮҮХЭД ДУУДЖЭЭ

Улс төр
Natsagaa
Унших: 1 мин
50
legacy:Sahal Erdenebileg/Sahal Erdenebileg.jpg

Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсан. Улмаар “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор “Кью Эс Си” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкинд үүсээд байгаа өр төлбөрийг ойрын хугацаанд хэрхэн барагдуулах вэ гэдэг асуудал сөхөгдөөд буй.

Тэгвэл тус үйлдвэрийг төр өөрийн мэдэлдээ 630 орчим тэрбум төгрөгийн өр, авлагатай нь шилжүүлэн авсан юм. Гэвч уг шийдвэрийг эсэргүүцэж, "Кью Эс Си” ХХК нь Засгийн газрыг шүүхэд дуудсан байна. "Кью Эс Си” нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга "сахал" Д.Эрдэнэбилэгтэй хамааралтай.

"Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж ТӨБҮГ-ын дарга Б.Цэнгэл болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга А.Ариунболд нар оролцох юм байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өмчийн эзэн өмчөө луйварчдаас авч бна. Гэрээ анхнаасаа хууль бусаар хийгдсэн, мөн Гэрээнийхээ дагуу ажлаагүй, үйлдвэрийн нэрийг барьж их хэмжээний зээл авах, ордыг нь түүхийгээр нь хятад руу гаргаж их хэмжээний ашиг олох, мөн дээр менежмент хэрэгжүүлэх нэрээр олон арван сая доллар төрөөс авах гэх мэт маш нарийн зохион байгуулалттай урдьчилан төлөвсөн санхүүгийн луйвар гэмт хэрэг үйлдсэн учраас холбогдох хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэтэл эрүүгийн журмаар шалгаж байгаа хэрэг дээр, Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, түүнийг нь Шүүх хүлээж аваад хэрэг нээсэн нь хачирхалтай бгаа. ЗГ өмчөө эргүүлж авсан шийдвэрийн хуулийн үндэслэлийг шүүхэд нэхэмжлэл гарган эрүүгийн хэрэг шалгах процесстой зэрэгцүүлж ЗГ шийдвэрийг шүүхээр дамжуулан хянах гэсэн оролдолго улмаар бүтсэн бүтээгүй нь хамаагүй өмч хөрөнгөнд шүүхийн шийдвэргүйгээр халдлаа гэж хүмүүсийг тархийг угааж төөрөлдүүлэх, улс төржүүлэх гэсэн төлөвлөгөө явуургүй заль мэх өөр юу ч биш.

  • У
    Уншигч

    Шүүхийн шийдвэргүйгээр хураагаад авчихаар ямар ч хүн шүүхдэх л байлгүйдээ

  • У
    Уншигч

    Шүүхийн шийдвэргүйгээр хураагаад авчихаар ямар ч хүн шүүхдэх л байлгүйдээ

  • У
    Уншигч

    Шүүхийн шийдвэргүйгээр хураагаад авчихаар ямар ч хүн шүүхдэх л байлгүйдээ

  • Ү
    Үнэн

    Авилгалчдаа дийлэхгүй бол ЗГ өөрөө авилгалчдад ялагдаж нүдний булай болох байх даа. Дэлхий дээр 200 улс байдаг. Тэднээс 199 улс нь авилгалчдаа ялсан бол ганц улс авилгалчддаа дийлэгдсэн. Тэр Монгол болох нь дээ. нэг муу гудамжны луйварчин, ямар ч боловсролгүй сахал гэгдэх хулгайчийг дийлэхгүй арчаагүй төр байх гэж.