СТАТИСТИК: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг өссөн нь нийт гэмт хэргийн тоо өсөхөд нөлөөлжээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

2022 оны эхний 5 сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 16850 байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 7481-ээр буюу 79.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Бүртгэгдсэн гэмт хэргүүдээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 5846-аар буюу 2.2 дахин, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1297-оор буюу 45.3 хувиар өсчээ.

Харин хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 239-өөр буюу 96.8 хувиар, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 125 буюу 57.1 хувиар өссөн нь нийт гэмт хэргийн тоо өсөхөд голлон нөлөөлжээ.

legacy:үсх/Add a little bit of body text (3).gif