Сураггүй болсон зургаан сартай жирэмсэн эмэгтэй зургаан өдрийн дараа ЭСЭН МЭНД ОЛДЛОО

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Tsagdaa-1.jpg

Өнгөрөгч долоодугаар сарын 11-12-нд шилжих шөнө "Машиндаа унтана" гэж хэлж гараад сураггүй алга болсон зургаан сартай жирэмсэн эмэгтэйг эсэн мэнд олжээ.

Тодруулбал, тухайн эмэгтэй нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр багийн нутаг дэвсгэрээс алга болсон бөгөөд эрэн хайх ажиллагааны дүнд энэ 17-ны өдрийн 20:30 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид эсэн мэнд олжээ.