“Сахал“ Д.Эрдэнэбилэг зээлээ БҮРЭН ТӨЛЖ, хааснаар Хөгжлийн банк ДАМПУУРАХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА

Улс төр
Natsagaa
Унших: 1 мин
110
legacy:TDB/эрдэнбилэг.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Зээлийн эргэлт нийтдээ 503 тэрбум төгрөгт хүрсэн. Оны эхэнд нийт 66 зээлдэгч зээлээ төлөөгүй байсан бол одоо нийт долоон зээлдэгч зээлээ бүрэн төлж хаасан. Тухайлбал, “Кью Эс Си” зэрэг томоохон зээлдэг зээлээ бүрэн төлсөн. Үүнээс гадна банкны зүгээс хоёр том ажил хийсэн. Нэгдүгээрт, олон улсад зээлжих зэрэглэлээ тогтоолгосон. Өөрөөр хэлбэл, банкны зээлжих зэрэглэлээ тогтвортой түвшин авч үлдсэн. Хоёрдугаарт, санхүүгийн аудит хийж дуусгасан. Оны өмнө 4.4 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлага тулгарч байсан. Ажлын хэсгийн шалгалтаас үр дүн гарч өнөөдрийн байдлаар 906 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгууллаа. Ингэснээр Хөгжлийн банк дампуурах эрсдлээс гарч чадлаа" гэлээ.

Ташрамд дурдахад, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг АТГ-аас шалгаж, цагдан хорьсон юм. “Кью Эс Си” компани нь Д.Эрдэнэбилэгийн мэдлийнх бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр авсан юм. Гэвч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Засгийн газрын шийдвэрээр төрд буцаан авсан. Улмаар Д.Эрдэнэбилэг зээлээ эргэн төлөх хүсэлтийг ТӨБЗГ-т хүргүүлснээр ийнхүү зээлээ төлж, хаажээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    Эрсдлийн сан 906 тэрбумаар гээд байгуулсан. Ашгаас байгуулдаг шд, ашиг байхгүй алдагдал нэмэгдэнэ. 906 тэрбумын алдагдалтай байна гэсэн уг

  • З
    Зочин4 жил өмнө

    Бизнес эрхлэгчийн хувиар бол сайн бизнесмен гэж боддог. Учир нь бизнесээ өргөжүүлж ашиг олохын төлөө юу ч хамаагүй хийдэг хэрэгжүүлдэг . Хүссэнээ ч авдаг. Ерөнхий сайд маань ийм сэтгэлгээ чадвартай байсан бол нэлээд зүйл хийх байсан байх даа

  • Ү
    Үнэн4 жил өмнө

    Одоо Элбэгдорж, Х.Баттулга хоёрыг шоронд хорих хэрэгтэй. Тэгвэл үлдсэн зээлийн өр төлөгдөх болно.

  • З
    Зочин4 жил өмнө

    Хориогүй бол төлөхгүй байх байж ,бусдыг н бас хорь...тэгвэл зээлээ төлнө...

  • З
    Зочин4 жил өмнө

    Хориогүй бол төлөхгүй байх байж ,бусдыг н бас хорь...тэгвэл зээлээ төлнө...

  • Z
    zochin4 жил өмнө

    jinchene ich gariin luivarching ilruuleech , ene chun chuvalz bisch!!!

  • Z
    zochin4 жил өмнө

    jinchene ich gariin luivarching ilruuleech , ene chun chuvalz bisch!!!

  • Z
    zochin4 жил өмнө

    jinchene ich gariin luivarching ilruuleech , ene chun chuvalz bisch!!!

  • И
    иргэн4 жил өмнө

    энэ хувалзыг яагаад хорвдоггүй юм бээ

  • И
    иргэн4 жил өмнө

    энэ хувалзыг яагаад хорвдоггүй юм бээ

  • И
    иргэн4 жил өмнө

    энэ хувалзыг яагаад хорвдоггүй юм бээ