Завхан, Дорнод, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарыг чөлөөлөх асуудал ЯРИГДАНА

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 16 сек
80
legacy:Zoljargal Arhangai zasag/Zasguud.jpg

UBN.MN

Намрын чуулганыг хүлээх завсарт Ардчилсан намаас өөр онцын сонин үзэгдэл улс төрд өрнөж амжаагүй байна.

Харин өнгөрсөн сарын сүүлээр Ховдын Засаг даргыг хөдөлгөсөн шиг зарим аймгуудын Засаг дарга нарын хувь заяа эргэлзээтэй байдалд орсон талаар эх сурвалж мэдээллээ. Эрх баригчид гурван аймгийн Засаг даргыг солих талаарх асуудлыг тун удахгүй хэлэлцэх гэнэ. Тодруулбал, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нарын асуудал яригдах юм байна.

Засгийн газраас “донгодуулаад” байгаа М.Бадамсүрэнг явуулъя гэдэг дээр тохирсон гэнэ. Ховдын Засаг дарга М.Дүгэржавыг чөлөөлсөн наймдугаар сарын 17-ны Засгийн газрын хуралдаанаас М.Бадамсүрэнд “Хэрлэн сумаас Хавиргын боомтыг чиглэсэн хатуу хучилттай автозамын төслийг удаашруулсан” гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан.

Учир нь Хавиргын боомт руу тавигдах уг автозамын төслийн 117 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс шийдэж өгсөөр байхад сонгон шалгаруулалтаасаа эхлээд асуудал үүсгэж, өдий хүртэл замын барилгын ажлыг дуусгаагүй гэж буруутгасан юм. Өөрөөр хэлбэл, том төслүүдийг гацаасан том толгойтнуудын ангилалд багтсан гэсэн үг.

Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржаны хувьд архидан согтуурч эмэгтэй хүн зодсон, бусадтай зодолдсон гэх хэргээр бас асуудал дагуулсан нэгэн. Мөн төрийн албыг төрлийн алба болтол нь томилгоо хийсэн гээд мань хүнийг өнгөрсөн хугацаанд сайн нэр бараг л дагасангүй. Түүнийг огцруулах асуудал аль эрт яригдах байсан ч, тойргийн гишүүд нь хэсэгтээ аргацаасан гэдэг. Учир нь дараагийн Засаг дарга дээрээ Өлгийчүүд тохирч амжаагүй байсан юм. Одоогийн байдлаар түүнийг огцрууллаа гэхэд нэгэн яамны ДЭД САЙДЫГ томилох хувилбар МАН дотор яригджээ.

Д.Бауыржаны хувьд удаа дараа намаасаа сануулга авсан. Хамгийн сүүлд МАН-ын Хяналтын хороо Баян-Өлгийд очиж ажиллаад мань эрд сануулга өгөөд буцсан. Ер нь бол явах цаг нь хэдийнээ болчихсон нөхөр гэхэд хилсдэхгүй.

Харин Завханы засаг Д.Түвшинжаргалын хувьд өнгөрсөн оны сүүлээр бараг л огцорчихсон нэгэн. Аймгийн ИТХ-аар түүнийг огцруулах суудлыг хэлэлцсэн ч санал хураалтад “зүрх зурсан” гэх маанагдуу үндэслэлээр Д.Түвшинжаргал огцролгүй үлдсэн. Тэгвэл үүнээс хойш Д.Түвшинжаргалыг Завханыхан эсэргүүцсэн хэвээрээ байгаа бөгөөд ИТХ, намынхаа хурлыг ч хийж чадахгүй байгаа аж. Мөн өнгөрсөн хугацаанд Завханы аймагт урагшилсан томоохон төсөл, хөгжил цэцэглэлийн зүйл байхгүй. Өрсөлдөх чадвараараа жил дараалан доошилж, тун удахгүй хамгийн сүүлийн байранд орох нь ойлгомжтой болсон. Тиймээс ажил нь урагшлахаа больсон Д.Түвшинжаргалыг мөн адил огцруулах асуудлыг Засгийн газрын зүгээс хөндөх юм байна.

Харин эрх зүйн хувьд аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг ИТХ-аас шийдэх. Эсвэл Ховдын засаг шиг Засгийн газрын хуралдаанаас шууд чөлөөлөх боломжтой. Харин эдгээр Засаг дарга нарыг Ховдын засаг “ноён” шиг Засгийн газраас шууд арга хэмжээ авах магадлалтай байна. Учир нь ИТХ-д асуудлыг даатгавал нэгдүгээрт удааширна. Хоёрдугаарт, Ховдын ИТХ шиг улс төрийн ямар нэгэн "тоглолт"-д орох эрсдэлтэй юм.

Г.Лхагвадорж

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • I
    irgen

    odoo bgaa zasag darga nariig her bgaag ni ard tumnees sanal avchih oo,

  • З
    Зочин

    Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu

  • Д
    дашзэвгэ

    УИХ гишүүдийг тѳрийн ажлын хамжаа дэмжээ болоорой гэж сонгосон болохоос хов жив хѳѳж хүн хангинаж худалаа яриж яв гэж ард түмэн сонгоогүй л байх!!!!. ернѳ тэгээд ѳѳрѳѳс нь илүү их юм хийж байгаа хүнд хүн ч атаархуу хүүрдээ!! Буудал тийм амин чухал л юм бол одоо Завханд удахгүй бүүр том 9давхар буудал баригдана тэнд хэвтэж бай аж ахуй албан газарууд нүүрээ угаагаагүй хүүхэд шиг халтар л юм байсан ѳнгѳ засаад сайхан л болж байна бүтээн баыгуулалтыг бүгдийн нэг ѳдѳр нэг дор хийх боломжгүй ч хэсэг хэсгээр нь хийж байна тэрнээс илүү яах юм.

  • Д
    дашзэвгэ

    эр хүн холын замд унган морио л ундаг болохоос авмал дамжмал юм ундаггүй юм шүү!!. Халж солиод ч нэг сайн сайхан болдог юм биш!!.Түвшинжарглын хувьд буудалгүй байсан аймгийг буудалтай болгож л байна,газрын наймаа дээд цэгтээ хүрсэн байсанг таслан зогсоож л байна.бүтээн байгуулалт зогсонг байсан аймгийн бүтээн байгуулалтыг явуулаж л байна 100жил мѳрѳѳдсѳн замтай боллоо..хийсэн хүн муу нэр зүүдэг алба ч байхгүй хүний хийсэнг эхлээд хар.Намын хурал ард түмэн олонд тийм чухал юм уу!!.намын хурал нэртэй хэдэн шунлын хорхой нар л цаан нь байгаа биздээ хурал хийгээд ард түмний амьдрал сайн сайхан болоод гарт баригдаж нүдэнд үзэгдэх юу бий болох юм хурал хийгээд сайхан болдог л бол сая УИХ гишүүн Баярсайхан хѳлѳѳ иргэтэл толгойгоо хашилтлаал худалаа нээрэй яриж хэсэг л тэнэлээ сайхан байгаа нь хаана байгаа юм түйч алга.

  • Д
    дашзэвгэ

    эр хүн холын замд унган морио л ундаг болохоос авмал дамжмал юм ундаггүй юм шүү!!. Халж солиод ч нэг сайн сайхан болдог юм биш!!.Түвшинжарглын хувьд буудалгүй байсан аймгийг буудалтай болгож л байна,газрын наймаа дээд цэгтээ хүрсэн байсанг таслан зогсоож л байна.бүтээн байгуулалт зогсонг байсан аймгийн бүтээн байгуулалтыг явуулаж л байна 100жил мѳрѳѳдсѳн замтай боллоо..хийсэн хүн муу нэр зүүдэг алба ч байхгүй хүний хийсэнг эхлээд хар.Намын хурал ард түмэн олонд тийм чухал юм уу!!.намын хурал нэртэй хэдэн шунлын хорхой нар л цаан нь байгаа биздээ хурал хийгээд ард түмний амьдрал сайн сайхан болоод гарт баригдаж нүдэнд үзэгдэх юу бий болох юм хурал хийгээд сайхан болдог л бол сая УИХ гишүүн Баярсайхан хѳлѳѳ иргэтэл толгойгоо хашилтлаал худалаа нээрэй яриж хэсэг л тэнэлээ сайхан байгаа нь хаана байгаа юм түйч алга.

  • Z
    Zochin

    Zavkhanii namijn hural ard tumend yun hamaa bn ter mongo taraadaguud n awah estoi ym uu ene namijg n jil garan bolj bga zasag dargad 100 jil buudalgui bsan aimag bas asuudal n uu odoo harin 9 dawhar buydal bodoj bgaam bn ler

  • З
    Зочин

    Завханы ИТХ-ын даргаар УЛАМ-ОРГИХ, Баян-Өлгийн засаг даргаар БАТЫРБЕК, Дорнодын засаг дарга МӨНХСАЙХАН ЭНХТӨРийг томилоочээ

    • З
      Зочин

      №1-ы гөлөгийг тавихгүй байх