ҮХНӨ-ийг энэ намар ДУУСГАХ УУ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 1 сек
110
legacy:Chuulgan haalga/Haalga.jpg

Намрын улс төр өнөөдөр бүрэн утгаараа “сэрж”, монголчууд хэсэгтээ л улстөржих нь ойлгомжтой. Сайдуудын томилгоо, улсын төсвөөс эхлээд олон чухал асуудлууд, хуулийн төслүүд шийдлээ хүлээж байна.

Тэгвэл эдгээрээс хамгийн сонирхол татсан сэдэв бол ҮХНӨ-ийн асуудал юм. Өөрөөр хэлбэл, ҮХНӨ-ийг хийж, тогтолцооны өөрчлөлтийг ярихгүйгээр орхих нь МАН-д хасах оноо болох учиртай. Хэрэв ҮХНӨ-ийг энэ чигтээ бүүвэйлээд үлдээвэл дараагийн сонгуулиар МАН-ынхан “нүд рүүгээ хуруугаа хийх” эхлэл нь болох ойлгомжтой.

Тиймээс эрх баригчид ҮХНӨ-ийг төсвийн хэлэлцүүлэг дуусахтай зэрэгцүүлж эхлүүлэхээр ярилцаж буй талаар эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ зарим гишүүд нь намар, өвлийн хахир хэцүү цагт ҮХНӨ-ийг ярьж амжихгүй. Өвлийн бэлтгэл, өвөлжилтийн хүндрэлээс эхлээд олон асуудал байгаа тул ҮХНӨ-ийг ирэх хавар руу “шидье” гэдэг байр суурийг илэрхийлсээр байгаа аж.

Харин эрх баригчид явж өгдөггүй улс төрийн намын хуулийг ҮХНӨ-тэй хамт уяж байж батлуулахыг зорьж буй гэх мэдээлэл ч байна.

Ямартаа ч энэ намрын хувьд ҮХНӨ-ийг МАН-ынхан хийх үү гэдэг чухал асуултад хариулт өгнө.

Мөн дөрвөн сайдыг томилох асуудал, АН-ыг засагтаа оруулах эсэх болон Д.Амарбаясгаланг генсекээр давхар ажиллахыг шийдэх намын хурлын тов ч гэсэн ҮХНӨ-өөс шалтгаална. Товчоор хэлбэл, ҮХНӨ энэ намрын хамгийн топ сэдэв байх болно.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • C
    CrytoTem

    Need money? Get it here easily! Just press this to launch the robot. https://go.diryjyaz.com/0j35

  • З
    Зочин

    Амарбаясгаланд Ардын нам өргүй шүү харин ч намын буянг хангалттай хүртсэн одоо болно

    Амарөаясгаланд Ардын нам өргүй шүү харин ч намын буянг хангалттай хүртсэн одоо болно

  • З
    Зочин

    Амарөаясгаланд Ардын нам өргүй шүү харин ч намын буянг хангалттай хүртсэн одоо болно

  • З
    Зочин

    Амарөаясгаланд Ардын нам өргүй шүү харин намын буянг хангалттай хүртсэн одоо болно