АВТОБУСНЫ ЖОЛООЧ: Охинд эмнэлгийн тусламж үзүүлж, нэхэмжилсэн төлбөрийг нь өгсөн

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/123/аөхба.jpg

Өнгөрөгч тавдугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Зүрх уулын эцэст автобусны араас бага насны хүүхэд гүйж яваад улмаар бэртсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус автобусны жолооч эмэгтэй тайлбар мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Тухайн охин маань ослын улмаас бэртэж гэмтсэн. Тиймээс би охинд зохих хэмуээний эмнэлгийн тусламж үзүүлсэн мөн нэхэмжилсэн төлбөрийг нь иргэнийхээ үүргийн дагуу төлсөн. Нийт жолооч нартаа хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа сайтар хангаж, толиндоо сайн харж байгаарай. Сохор орчноо сайтар харж анхаараарай. Мөн хэргийн газрыг орхиж явж болохгүй шүү гэдгийг сануулъя" гэлээ.