Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ж.Батзандан: Манай ах “Намайг АТГ-аас 461 рүү ачих гээд аваад явж байна. Чи өдөр юу хийчихсэн юм бэ“ гэж ярьж байна
380

ХХААХҮ-ийн дэд сайдаар томилогдоод удаагүй байгаа Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас Дарханы замын тендертэй холбоотой асуудлаар шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан хэдхэн хоромын өмнө лайв хийж төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг нь АТГ-аас 461 дүгээр анги руу цагдан саатуулахаар аваад явсан гэж мэдэгдлээ.



