ЦЕГ-ын дарга Ж.Болд явж, оронд нь АТГ-ын дарга З.Дашдаваа очих уу

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 2 сек
140
legacy:bold general/Huuliinhan.jpg

Хууль, хяналтын байгууллагын зарим дарга нарыг чөлөөлж, албан тушаалын сэлгээ хийх гэж байгаа талаарх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Тодруулбал, ЦЕГ-ын дарга Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж гадагшаа томилолтоор “явуулах” гэж байгаа мэдээлэл хууль, хүчний байгууллагын хүрээний дунд дахин яригдаж эхэллээ. Тэрбээр 2020 оны 7 дугаар сараас хойш ЦЕГ-ын даргаар ажиллаж байгаа бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ тус томилгоог хийсэн байдаг. Ажлын гараагаа Хэнтий аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчаас эхэлж ЦЕГ-ын дарга болтлоо дэвшсэн түүнийг энэ удаад дахин өөр албан тушаал хүлээж буй.

Тэгвэл ЦЕГ-ын дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж эхэллээ. Энэ хүрээнд хамгийн эхэнд тус газрын дэд дарга Ц.Ням-Очир, О.Амарсанаа нарын нэр яригдаж байна. Генерал Ж.Болдыг ажлаа өгөх асуудал аль эртнээс яригдсан. Энэ үеэс дэд дарга О.Амарсанаагийн нэр сонсогдсон нь нууц биш. Мөн түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй садан төрлийн хамааралтай гэх мэдээлэл тухайн үед хэвлэлүүдээр цацагдаж байсныг тодотгох нь зүйтэй. Харин Ц.Ням-Очирын хувьд дэд дарга гэдэг утгаараа нэг шат ахин томилогдох хувилбарын нэг.

Тэгвэл эдгээр хүмүүсээс гадна АТГ-ын дарга З.Дашдаваагийн нэр ЦЕГ-ын даргад яригдаж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Өмнө нь ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан түүнийг 2019 онд тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын саналаар УИХ-аар сонсгол явуулж томилж байсан түүхтэй. ЦЕГ-ын дэд даргын ажлаас чөлөөлөгдөхдөө тэрбээр буцаж ирэх талаар үг унагаж байсан гэдэг мэдээлэл бий. Үүнээс гадна цагдаагийн байгууллагад түүний буцаж очих өөр нэг шалтгааныг “генерал” цол авах гэж ярьдаг. Товчхондоо, ЦЕГ-ын даргын албан тушаал нь өөрөө генерал цолны албан тушаал гэдэг агуулгаар буцаж очих үндэслэл байж магадгүй талаар учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм.

АТГ-ын дараагийн даргыг дотроос нь томилох сонирхол байх хэдий ч гаднаас яригдаж байгаа хүн бол Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч Р.Чингис. Тэрбээр 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай. Өнгөрсөн онд Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа ковидын онцгой дэглэмийн үед тоглолт зохион байгуулсантай холбоотойгоор хариуцлага алдаж ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм.

Ямартай ч ЦЕГ-ын даргын томилгоог ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ерөнхий сайдтай зөвшилцсөний үндсэн дээр шийднэ. Дашрамд сануулахад АТГ-ын даргын томилгоо сүүлийн үед цагдаагийн байгууллагаас хийгддэг болж бүр цаашлаад Хэнтий аймгаас хууль хүчний байгууллагуудын удирдлагыг гартаа авдаг үзэгдэл ажиглагдах болов.

Эргэн сануулахад, ЦЕГ-ын Ж.Болдыг Элчингээр томилогдох гэж байгаа талаар өнгөрөгч дөрөвдүгээр сард бид мэдээлж байсан билээ. Тус нийтлэлийг энд дарж уншина уу.

Ц.Мягмарсүрэн

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүрэлсүх эгчийнхээ хүүхдийг чичрүүлж бгаа нь үнэн шдээ. Амарсанаа одоо боль..

  • З
    Зочин

    ортой л зүйл бичиж дээ. Болд дарга элчингээр явах тухай аль дээрээс л хойш яригдаад бгаа. Гэхдээ оронд нь ирэх дарга таалагдахгүй бна

  • И
    иргэн

    хэний ашиг сонирхол байгаа болоод ингээд худлаа үнэн таамаг нийтлээд байгууллага хувь хүний нэр төрд халдаад бдаг юм бол до. цагдаа нар нь ажлаа гайгүй хийгээд албан тушаалтан дарга нарыг шалгаад байгаа хэрэг дээ.

  • И
    ИРЭЭДҮЙ

    Зарим нэг гаруудыг шалгаад ирлээ гэх мэдээлэл нийгмээр түгээгдээд эхэлхээр л дарга нарлуу нь зөрөөд шар мэдээ түгээгдэж эхлэх юмдаа. Энэ хэн нэгний захиалга болох нь тод л харагдаж байна. шар хэвллүүдээ гэж нээрээ хха

  • И
    иргэн

    хэний ашиг сонирхол байгаа болоод ингээд худлаа үнэн таамаг нийтлээд байгууллага хувь хүний нэр төрд халдаад бдаг юм бол до. цагдаа нар нь ажлаа гайгүй хийгээд албан тушаалтан дарга нарыг шалгаад байгаа хэрэг дээ.

  • З
    Зочин

    Ажлаа хийж байгаа албыг үргэлж, дотроос нь хагалах гэж мөн нийгэмд харлуулан харагдуулах гэж оролддог нь хачирхалтай, Бодоод байхад үүний ард нөгөө л гэмт хэрэгтнүүд байдаг гэдэг яриа ортой бололтой

  • М
    Монгол охин

    Цагдаагийн байгууллага болон хууль хүчний байгууллага ажлаа хийж, албан тушаалтнуудыг нь шалгаад ил гаргаад ирэхээр дарга нарынх нь нэр хүндэд халдаж харлуулах ажил хийдэг энэ сайтуудын захиалга ашиг орлогто ихтэй гэж үнэн байх шүү.