АЙЛЧЛАЛ: “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт зэрэг чиглэлүүдээр Германы талтай хамтарч ажиллана

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:Zasag Oyun-Erdene/ailchlal/german/image00005.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социалдемократ намын дарга Л.Клингбайлтэй 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын улс төр, нийгмийн нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашидхоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлэхэд дэмжлэгүзүүлэхээ илэрхийлэв.

legacy:Zasag Oyun-Erdene/ailchlal/german/image00004.jpg

Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн хөгжил, ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Германы талтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангах нь чухал болохыг тэмдэглэв.

legacy:Zasag Oyun-Erdene/ailchlal/german/image00003.jpg