Осолд өртсөн долоон машины хохирлын хэмжээ 117 сая төгрөг гэж тогтоогджээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
10
legacy:TSEG/жолооч.jpg

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2022.10.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдөр "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн ослын талаар мэдээлэл өгөв. Прокурорын зүгээс камерын бичлэгийг олон нийтэд задлах боломжгүй гэдгийг хэлсэн. Мөн Шүүх эмнэлгийн дүгнэлтээр охины зүүн өвдөг шархтай, зулгарсан гэх дүгнэлт гарсан. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Түүнчлэн уг осолд өртсөн долоон тээврийн хэрэгсэлд эд материалын хохирол учирсан нь урьдчилсан байдлаар 117 сая төгрөг гэж тогтоогджээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    Ухаангүй болтлоо согтсон, Эсвээс мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэсэн үедээ *7 машин, 2 хүнийг Урсгал сөрөн байж дайрч гэмтээсэн санаатай юм шиг үйлдэл хийсэн Гэмт хэрэгтний хэргийг* мөрдсөн Цагдаа хүчнийхэн Яагаад хамгаалж нууцлан "Зөөллөөд, зөвтгөн алдаад" байгаам? Нямбаатар сайданцартай холбоотой хүмүүс л Хэрэг тарьж явж дээ гэхээс?