ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11 цагт хуралдаж, Бага хурлын товоо тогтоно

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:2024/12/NewFolder/UZ.jpg

Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд 11 цагт хуралдахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Удирдах зөвлөлөөр Бага хурлын товоо зарлан тогтох бөгөөд улс төрийн бусад асуудлуудыг хэлэлцэх аж.

Тодруулбал, МАН-ынхан дунд хүлээлт үүсгээд буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаа үргэлжлүүлэх эсэхийг шийдэх Бага хурлыг ирэх сарын эхээр хийхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалж мөн мэдээлсэн юм. Учир нь намын дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга давхар ажил хашихыг хориглосон заалт бий.

Тиймээс уг заалтыг өөрчлөх эсвэл дүрмийн дагуу дараагийн генсекийг үргэлжлүүлэх томилох эсэхийг Бага хурлаас шийдэх юм.

Бид МАН-ын Удирдах зөвлөлийн хуралтай холбоотой асуудлуудыг цаг алдалгүй эргэн мэдээлнэ.

Б.Мягмарсүрэн

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нам дагаж, лифтэнд сууж, кранаар өргүүлсэн, уртаашаа ганц хальт хульт англитай нөхдүүд яг иймэрхүү зүйл ярьж гадаад руу тэтгэлэгт тэнцдэг гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Энэ хүүхэн яг хаана боловсрол эзэмшсэн, хэдэн онд төрсөн авгай вэ? 1991 онд Зөвлөлт гэдэг улс татан буугдсан. 1991 оныг хүртэл Зөвлөлтөд сурч байсан, Зөвлөлт улстай ямар нэгэн байдлаар холбоотой Монгол улсын бүх иргэдийг доромжлох эрх энэ авгайд байгаа гэж үү? Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-рт заасан: “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэснийг зөрчсөн байна. Өөрийн ухамсраар нэн даруй огцорч, Монголын ард түмнээс уучлал гуйх өчүүхэн ухаан байгаа гэж найдья!!!