Намын дарга Л.Оюун-Эрдэнийн генсекээ сонгох ГУРВАН МУУ хувилбар

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 53 сек
250
legacy:amarbaysgalan/Gensekuud.jpg

Ubn.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11 цагаас хуралдах гэж байна. Хурлын зорилго нь Бага хурлын товоо тогтох. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ынхан хүлээлтэнд байгаа Бага хурлаа ирэх сарын 5-6-ны өдрүүдэд зарлаж магадгүй байгаа гэнэ. Энэ Бага хурлаар генсекийн асуудлаа шийднэ.

Генсекийн төлөөх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын “өрсөлдөөн”

Тэгвэл МАН доторх энэ цагийн хамгийн сонирхолтой сэдэв болох Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлаар хамтдаа хувилбар дэвшүүлж, эргэцүүлэн бодоцгооё. Нэн түрүүнд яагаад МАН-ын дарга болгон генсекийн албан тушаалд “үхээд” буй талаар товчхон өгүүлье.

Учир нь яг одоо МАН дотор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлээ улам биежүүлэх үү, эсвэл батлахаа өгсөн ч сэтгэл нь яваагүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намдаа нөлөөгөө хадгалж үлдэх үү гэдэг сонголтын өмнө ирсэн. Урт хугацаандаа энэ хоёр хүн нэг бодлого дээр зангидагдаж явах нь эргэлзээтэй. Угаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зам салахаас аргагүй улс төрийн тогтолцоотой улс. Харин ч ах дүүгийн барилдлага нь энэ хоёр хүнийг харьцангуй удаан торгоож байна. Тиймээс Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал бол энэ хоёр хүний хэн нь ирэх жилүүдэд МАН-ын гол гогцоог атгах вэ гэдгийг шийдэх чухал өрөг. Намын аппаратнаас эхлээд сонгуулийн нэр дэвшүүлэлт, намын жагсаалт гээд маш олон асуудалд өндөр түвшний нөлөө үзүүлэх хүн бол ГЕНСЕК.

Тиймээс л энэ суудлыг нэг нь алдахгүй гэж. Нөгөөх нь авах гэж улайраад байгаа хэрэг.

Л.Оюун-Эрдэнийн ГУРВАН МУУ хувилбар

Тэгвэл одоо генсекийн хувь заяаны талаарх хэд хэдэн хувилбар МАН дотор явж буй талаар тодорхой мэдээлэл өгье.

Өнгөрсөн 9 дүгээр сарын эхээр Д.Амарбаясгалан генсекээрээ үлдэж, МАН-ынхан хэрүүл уруул багатайхан өнгөрөх талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл энэ сар гаруй хугацаанд МАН дотор улс төр хүчтэй өрнөж генсекийн талаарх гурван шийдэл гарч иржээ.

Эхний хувилбар нь мэдээж, Бага хурлаа хуралдуулж намын дүрмээ өөрчлөн одоогийн генсек Д.Амарбаясгаланг үргэжлүүлэх ажиллуулах. Уг нь ном журмаараа Бага хурлаараа биш Их хурлаараа намын дүрмээ өөрчлөх ёстой. Гэхдээ Бага хурлаараа шийдэн гэж үзвэл дүрмийн өөрчлөлт асуудалгүй батлагдана. Учир нь бага хурлын гишүүдийн бараг 50 хувийг Д.Амарбаясгалан хангалттай барьж байгаа. Үлдсэн 20 орчим хувийг нь Ерөнхий сайд баздаг. Харин Сү.Батболд, М.Энхболд болон Ж.Мөнхбатыг дагаж улс төрд явдаг Архангайн голдуу хэдэн хүмүүс нийлээд ердөө 30 орчим хувийг л дөнгөн данган бүрдүүлдэг. Бага хурлын бүтэц ийм байхад ямар ч дүрмийн өөрчлөлтийг гэрлийн хурдаар хийгдэнэ.

Энэ яриа саарал ордонд Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын даргаар томилогдсон даруйд л яригдсан зүйл. Тухайн үедээ Ерөнхий сайд болон Л.Амарбаясгалан нар нам дотор дахин томилгоо хийж, намын аппаратаа бужигнуулахгүйн тулд уг хувилбарыг ярилцсан байдаг.

Хоёр дахь хувилбар нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “гарын” хүн Я.Содбаатарыг МАН-ын генсекээр тавих. ЕТГ-ын даргын албан тушаал бол угаасаа Я.Содбаатарын амбицад тохирохгүй. Зарлиг уншиж биш, улс төр “уншиж” суух нь түүний чин хүсэл биз. Өвөрхангайхан дунд Я.Содбаатарыг 2023 онтой зэрэгцэж, намынхаа улс төрд иргэн ирнэ гэх хүлээлт байсан нь зүгээр ч нэг яриа биш байж. Ерөнхийлөгч нам доторх эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Я.Содбаатарыг генсекээр “чихэх” бодлогыг тултал зүтгүүлж буй юм. Хэрэв дараагийн генсекийг Л.Оюун-Эрдэнийн талаас тавьчихвал У.Хүрэлсүхэд ашиггүй. Алсуураа нам, улс төрөөсөө холдохын цондон болно. Тиймээс МАН доторх нөлөөллөө авч үлдэхийн тулд л Я.Содбаатарыг ингэж зүтгүүлээд буй юм.

Гурав дахь хувилбар. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аль ч талаас нь бодсон Я.Содбаатарт намынхаа “гал тогоо”-г хариуцуулж болохгүй. Хэрэв ингэсэн тохиолдолд Ерөнхий сайд улс төрийн алдагдал хийх болно. Тэр одоо ч МАН дотроо хүчтэй гэхээр баггүй. УИХ-ын гишүүдийнх нь ихэнх нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оруулж ирсэн хүмүүс. Тэдгээр гишүүд нь нэгдүгээр хүний өрөөний үүдийг сахиж суудаг муу зуршилтай. Харин ч сая засагтаа нөлөөтэй гишүүдийг оруулж эрх УИХ, ЗГ доторх эрх мэдлээ жаахан биежүүллээ. Тиймээс эрх мэдлийн тэнцвэрээ хадгалж үлдэхийн тулд Ерөнхий сайдад Н.Энхбаатарыг оруулж ирэх талаар ярилцаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Хэрэв тийм бол улс төрд ранктай, хал үзэж халуун чулуу долоочих Я.Содбаатарыг авч ирж байснаас Ерөнхийлөгчийнхөө туслах байсан Н.Энхбаатарыг аваад ирье гэдэг бодол тээсэн бололтой. Улс төрд одоохондоо “шалданаараа” шахуу байгаа Н.Энхбаатарыг тавьчихаад залуурдаад сууж байх нь Л.Оюун-Эрдэнэд ашигтай.

За, ийнхүү Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд үндсэндээ генсек хэнд өгөх вэ гэсэн үндсэн гурван муу хувилбар байна. Эхний арай гайгүй муу хувилбар нь Л.Амарбаясгаланг генсекээр нь үлдээж, дүрмээ өөрчлөх. Хоёр дахь бага зэрэг гайтай муу хувилбар нь У.Хүрэлсүхийн туслах байсан Н.Энхбаатарыг генсекэд тавих гэнэ. Энэ бол муу хувилбар. Гэхдээ Я.Содбаатарыг тавихаас арай гайгүй муу хувилбар юм.

Тэгвэл энэ гурваас нэгийг нь сонгохдоо тулвал хамгийн гайгүй хувилбар нь Д.Амарбаясгаланг генсекээр нь үлдээх. Үнэндээ, Д.Амарбаясгалан ч гэсэн Л.Оюун-Эрдэнээс тусдаа холын улс төр бодож яваа хүн билээ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • C
    CrytoTem

    Feel free to buy everything you want with the additional income. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    The online income is your key to success. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    This robot will help you to make hundreds of dollars each day. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Turn $1 into $100 instantly. Use the financial Robot. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Start your online work using the financial Robot. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Financial robot keeps bringing you money while you sleep. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Make thousands every week working online here. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Rich people are rich because they use this robot. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    The best way for everyone who rushes for financial independence. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Wow! This is a fastest way for a financial independence. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Need cash? Launch this robot and see what it can. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Your money work even when you sleep. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    The fastest way to make you wallet thick is here. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Earn additional money without efforts. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    One dollar is nothing, but it can grow into $100 here. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Buy everything you want earning money online. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    It is the best time to launch the Robot to get more money. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    Make dollars just sitting home. Telegram - @Cryptaxbot

  • З
    Зочин

    Энхбаатар болох хэрэгтэй

  • З
    Зочин

    Эртхэн Амарбаясгалан Сумъяабазар Нямбаатар Оюуэрдэнэ 4 ын фракцын хазаарыг татахгүй бол Хүүк 59 настайдаа улс төрөөс саарал ордноос өшиглүүлнэ. Үүнийг хамгийн их хүсэгч нь мэдээж сайн дүү нь...

  • З
    Зочин

    Эртхэн Амарбаясгалан Сумъяабазар Нямбаатар Оюуэрдэнэ 4 ын фракцын хазаарыг татахгүй бол Хүүк 59 настайдаа улс төрөөс саарал ордноос өшиглүүлнэ. Үүнийг хамгийн их хүсэгч нь мэдээж сайн дүү нь...

  • З
    Зочин

    Эртхэн Амарбаясгалан Сумъяабазар Нямбаатар Оюуэрдэнэ 4 ын фракцын хазаарыг татахгүй бол Хүүк 59 настайдаа улс төрөөс саарал ордноос өшиглүүлнэ. Үүнийг хамгийн их хүсэгч нь мэдээж сайн дүү нь...

  • З
    Зочин

    Энхбаатар чинь авлигын хэрэгтэн биздээ

  • C
    CrytoTem

    Check out the newest way to make a fantastic profit. Telegram - @Cryptaxbot

  • C
    CrytoTem

    The fastest way to make your wallet thick is found. Telegram - @Cryptaxbot