ЦХХХЯ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 35 сек
90
legacy:bolor-erdene/265977174_1048296522683618_4620421816803235085_n copy.jpg

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Олон улсын хуралдаанд оролцож байхдаа Орост сургууль төгссөн, боловсрол эзэмшсэн төрийн дунд шатныхантай холбоотой хэлсэн үг олон нийтийн эгдүүцлийг хүргэж эхэлсэн.

Тэрбээр "Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан" гэх утгатай үг хэлсэн. Улмаар түүнийг огцруулахыг Бага хурлын гишүүд болон олон нийтийн зүгээс шаардсан. Тэгвэл тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Энэ тухай "Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна.

Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна!

Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ.

Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү!!! Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ!

Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ.

Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно.

Миний хийж бүтээсэн ажлыг дэмжсээр ирсэн, шүүмжилсээр ирсэн та бүхэнд баярлалаа" хэмээжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Ооноо

    Атаархал авилгын үүр уурхай болсон бузар нийгэмд хөгжилийн садаа бологсодыг үнэн мөнөөр нь хэлсний төлөө энэ бүсгүйг тал талаас нь боорлон бөөрөлдхөж байгааг харах маш хэцүү байлаа. Харин ч ухаалаг зоримог хүн юм байна. Цаашид эцэж цуцашгүй тэмцээрэй бүсгүй минь ард түмний нүд сохроогүй шүү

  • З
    Зочин

    Uhaanaar bish umaigaar darga bolj boojhui

    • З
      Зочин

      Yunch ataarhuu yumbe neg yaduuailiin ohin bolool biz ymarch argaar bsan yahaw dee amidrah heregtei bizdee

  • З
    Зочин

    Uhaanaar bish umaigaar darga bolj boojhui

    • З
      Зочин

      Yunch ataarhuu yumbe neg yaduuailiin ohin bolool biz ymarch argaar bsan yahaw dee amidrah heregtei bizdee

  • З
    Зочин

    Мундаг болоод өөдөө гарсан юмуу,үгүйшдээ татаас

    • З
      Зочин

      Yunch ataarhuu yumbe neg yaduuailiin ohin bolool biz ymarch argaar bsan yahaw dee amidrah heregtei bizdee

  • З
    Зочин

    Олон үг хэрэггүй

    • З
      Зочин

      Yunch ataarhuu yumbe neg yaduuailiin ohin bolool biz ymarch argaar bsan yahaw dee amidrah heregtei bizdee