ИНФОГРАФИК: Монгол Улс ковидын эсрэг арга хэмжээнд нийт 11,2 их наяд төгрөг зарцуулжээ

COVID-19
AltanzagasУнших: 1 мин 1 сек
00
legacy:ковид төсөв зарцуулалт/ковид.jpg

Коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтын талаарх мэдээллийг өнөөдөр /2023.01.20/ УОК-оос танилцууллаа.

Учир нь цар тахлын үр дагавар харьцангуй багасаж, эдийн засгийн хувьд тогтворжиж байгаа тул 2021-2022 оныхтой нэгтгэсэн тайлан мэдээллийг хүргэсэн юм. Тэгвэл цар тахлын эсрэг арга хэмжээнд нийт хичнээн төгрөг зарцуулсныг хүргэе.

Нийт 11,2 их наяд төгрөгийг "КОВИД"-ын эсрэг зарцуулжээ

legacy:ковид төсөв зарцуулалт/корона.gif

Тэгвэл 2020-2022 онуудын хооронд тус бүр хичнээн хэмжээнийг мөнгийг ковидын эсрэг зарцуулсныг хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газарковидын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зориулж 2020 онд 4,402.1 тэрбум, 2021 онд 5,164.9 тэрбум, 2022 онд 1,634.7 тэрбум, нийт 11,201.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

2020 онд 4,4 их наяд төгрөг

legacy:ковид төсөв зарцуулалт/корона (1).gif

2021 онд 5,1 их наяд төгрөг

legacy:ковид төсөв зарцуулалт/корона (2).gif

2022 онд 1,6 их наяд төгрөг

legacy:ковид төсөв зарцуулалт/корона (3).gif

Мөн нийт зарцуулагдсан 11,2 их наяд төгрөгийн засгийн газраас ямар ямар арга хэмжээнд зориулан зарцуулав.

Нийт зарцуулсан төсвийн 37,9 хувь буюу 4,2 их наяд төгрөгийг иргэдийн орлогыг хамгаалахад зарцуулжээ

legacy:ковид төсөв зарцуулалт/корона (4).gif

Үүнээс эдийн засгийг идэвхжүүлэхэд 37.9% буюу 4,2 их наяд төгрөг, ажлын байрыг хамгаалахад 12.5% буюу 1,4 их наяд төгрөг, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 13.2% буюу 1,4 их наяд төгрөг, иргэдийн орлогыг хамгаалахад 36.4% буюу 4,0 их наяд төгрөгийг зарцуулжээ.