Хонины нэхий, үхрийн шир, адууны арьс зэргийг экспортод гаргахыг хориглосон байсныг чөлөөлжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:8.26/aris.jpg

Хонины нэхий, үхрийн шир, адууны арьс зэргийг экспортод гаргахыг хориглосон байсныг чөлөөлжээ. Тодруулбал, ХХААХҮЯ-аас Үхрийн шир, адууны арьс, хонины нэхийг экспортод гаргахыг хориглосон шийдвэрийг цуцлуулах саналыг Засгийн газарт оруулсан бөгөөд ЗГ дэмжин шийдвэрлэсэн байна.

Ингэснээр үнэгүйдээд буй арьс ширний үнэ өсч, малчдын орлого дээшлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж. Түүнчлэн уг шийдвэр хоёр жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд дотоодын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж эхлэх хүртэл буюу 2025.01.01 өдөр хүртэл хэрэгжих юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    МАН ҮЙЛДВЭР, ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ ТАЛААР ЁСТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ ЮМ БАЙНА. ТЭГЭЭД ТӨСӨВ БҮРДҮҮЛЭХ ГЭЖ ИРГЭДИЙГ ТАТВАРААР ДАРАМТЛААД БАЙХ ЮМ

  • З
    Зочин

    Eniig hen horiglood edii hurtel hog bolgood hayad bsn ym be uildweree barijaad horig tawiajee malnuudaa