НОБГ: Гал түймрийн утаажилтын бүсээс 28 иргэнийг гаргаж, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Miigaa/ХА.jpg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26, аврах ажиллагааны 2 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн утаажилтын бүсээс 28 иргэнийг гаргаж, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.2% буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.