“Ард бит“ ХХК-ийн “ARD” койныг шалгаж байна

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 53 сек
90
legacy:5 Шар/шолл.jpg

Зах зээлд койн гаргах замаар их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлсэн нэр бүхий хэд хэдэн койн, токенуудтай холбоотой асуудал олон нийтийн дунд багагүй маргаан, шүүмжлэлийг дагуулсаар байна. Ингэхдээ койнд бүхий л хөрөнгөө оруулсан гэх хохирогч нар ч ам нээж эхлээд буй. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хэд хэдэн койныг шалгаж эхэлсний нэг нь "Ард бит" ХХК-ийн “ARD” койн юм. Тодруулбал, эл компани нь Ард Cанхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт бүхий компаниудын тоонд багтдаг. Харин Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирлаар Ч.Ганхуяг ажилладаг гэдгийг олон нийт мэднэ.

АрдКойн нь 2019 оны нэгдүгээр сараас эхлэн АрдКойны зах зээлийн ханшийг нэг төгрөгөөр тооцон бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшуулалд олгож эхэлсэн байдаг. Энэ утгаараа эл койн нь бусад шалгагдаж буй койнуудтай дүйцэхүйц хэмжээний хэрэглэгчтэй бөгөөд энэ хэрээр учрах эрсдэл нь өндөр байж болзошгүй байгаа юм.

Эргэн сануулахад, цагдаагийн байгууллагаас Ард койноос гадна "Их Бит" ХХК-ийн “IHC” койн, “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC”, “Ворлд плас дижитал ХХК-ийн WPL зэрэг койнуудыг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэргүүдийг шалгаж байгаа юм. Ингэхдээ "Их Бит" ХХК-ийн “IHC” койны хэрэгт хувьцаа эзэмшигч Б.Гантиг, О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр нарыг шалгаж байгаа бол ELFC койн хэрэгт Гүйцэтгэх захирал Б.Батжин, дэд захирал А.Сумъяабат нарыг шалгаж байна.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн хувьд, “IHC” койн зах зээлээс 24 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бол “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” койн 45 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байдаг. Харин Ворлд плас дижитал ХХК-ийн WPL койны хувьд нийт 8.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж байжээ.

Шалгаж буй зүйл ангийн тухайд, "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар буруутган яллагдагчаар татан шалгаж буй. Шүүхээс тэднийг цагдан хорихоос татгалзаж, харин хэрэг шийдэгдтэл Монгол Улсын хилээр гарахыг нь хориглосон юм. Мөн О.Мөнхжинг 30 хоног цагдан хориод буй.

Эргэн сануулахад, Их бит ХХК-ийн 25 хувийн хувьцааг эзэмшиж байсан комедиан Б.Идэр-Одыг эл хэрэгт холбогдуулан Монгол Улсад дуудан ирүүлж шалгаж магадгүй талаар мэдээлэл бий. Түүний хувьд өнгөрөгч оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хувьцаагаа шилжүүлж, нэг сарын дараа буюу мөн оны гуравдугаар сарын 30-нд Австрали улс руу гарч өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байгаа юм.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • I
    IHC

    Нүүрсээ эхлээд шийдэлдээ!!!

  • З
    зочин

    Монгол улсын хөгжилт маш том садаа болох этгээдүүд Элбэгдорж Баярцогт Оюунгэрэл Сү Батболд ч Ганхуяаг Очирбат Багабанди улс эх орноо худалдахаас сийхгүй бас урвагчид Их богд эзэн Чингис хаан үед бол шууд цаазлуулах этгээдүүд байгаа юм

  • З
    зочин

    Их наядтан Ч Ганхуяаг бол Сү Батболдын фракц түүний гар хөл бас Офшорчин мөнгө угаагч зууны луйварчин онц аюултай этгээд Ч Ганхуяаг 461 хоригдож байх ёстой хүн шүү

  • З
    Зочин

    Зөв

  • З
    Зочин

    talh ugaasaa l luivarchin shd

  • И
    ИРГЭН

    ийм төрлийн бизнес угаасл хулгай луйвар шдээ. итгэсэн хүмүүс хохироод өнгөрнө. пирамидын луйвар гэж оросод дуйлиан тариад байсан.

  • З
    Зочин

    Ганхуяг бол луйварчин. Баярцогтын МАН хувилбар. Ард койнд мөнгөө алдсан хүмүүс хөөрхий.

  • З
    Зочин

    Сумяабазарын дүү Сэржбүдээгийн КОЙН юу болсон вэ

  • З
    Зочин

    Фчздаг хориочээ