Хүүхдийн мөнгийг маргааш олгож эхэлнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2024/06/хүүхдийн мөнгө (1).jpg

Сар шинийн баяртай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, тэтгэвэр зэргийг цагаан сарын өмнө олгоно хэмээн Сангийн сайд мэдээлж байсан. Ахмад настнуудын гуравдугаар сарын 01-ний тэтгэвэр мөн насны хишгийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-нд олгож эхэлсэн юм.

Тэгвэл маргааш буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ. Ингэхдээ ирэх гуравдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хамтад нь олгох юм.