“Сор“ ХК-ийн хувьцааны ханш өсжээ

Хоосон
Э.Мишээл
Унших: 1 мин
00
legacy:Hurungiin birj/252469484_1006307183247674_7116078189023643927_n.png

2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 235,869,278 төгрөгийн үнийн дүн бүхий 940,607 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сор" ХК (SOR +11.80%), "Булигаар" ХК (MBG +8.99%) болон "Говь" ХК (GOV +5.64%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Айтүүлс" ХК (ITLS -14.63%), "Хай би ойл" ХК (HBO -12.02%) болон "Шивээ овоо" ХК (SHV -7.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,065 ширхэг нэгж эрхийг 15,493,372 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг бондыг 2,892,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.27 хувиар өсөж, 38,004.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,808,737,824,023 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ