НӨАТ-ын сугалаагаар 5-30 сая төгрөгийн гурван супер азтан тодорлоо

Хоосон
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/12/39/NewFolder1/noatcopy.jpg

Өнгөрөгч нэгдүгээр сарын НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. Энэ удаагийн тохиролд 8 орон таарсан гурван супер азтан тодорсон бөгөөд 5-30 сая төгрөгийн эзэн боллоо.

Улсын хэмжээнд нийт 37,032,515 сугалаа бүртгэгдсэнээс орон таарсан 36,905 азтан тодорсон байна. Тодруулбал,

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/ -33138

4 орон таарсан /40,000-100,000төгрөг/ -3367

5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/ -365

6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/ -30

7 орон таарсан /500,000- 10 сая төгрөг/ -2

8 орон таарсан /супер азтан/ 5-30 сая төгрөгийн -3 азтан тус, тус тодорлоо.