Даллага авахуулах ЗАН ҮЙЛ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 50 сек
00
legacy:даллага авах/nuur.jpg

Монгол түмний ёс заншлын нэгэн чухал хэсэг нь “Буян хишгийн даллага” авахуулах зан үйл билээ. Сар шинийн баярыг угтан цувралаар хүргэж буй ёс заншлуудын энэ удаагийн онцлох ёсоор “Даллага авахуулах зан үйл”-ийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Даллага авахад айл гэрийн буян хишиг булгийн ундарга мэт оргилно

legacy:даллага авах/1.jpg

Даллага авах, хурайлах зэрэг нь даллан дуудаж ирүүлэх гэсэн утгатай бөгөөд хувь хүн, хамт олны сүлд хийморь, ажил үйлс өөдрөг, өрх айлын ноён нуруу тэгш, эд агуурс, эрхэм баялаг, мал хөрөнгө нь арвижин дэлгэрч, буян хишиг нь булгийн ундарга мэт оргилж байхын бэлгэдлийг шингээсэн байдаг.

Даллагын уутыг хар, хар хөх өнгөөс өөр 9 өнгийн даавуугаар хийдэг

legacy:даллага авах/ongo.jpg

Хэмжээ нь бага гарын мөнгөн аяга дотор нь орохуйц, арвай буудай хийхэд нэг килограмм орох багтаамжтай байдаг.

Даллага авахуулах сайн өдөр

legacy:даллага авах/sain odor.jpg

Даллага авахуулахад,

Гарагаас: Лхагва, Бямба, Ням

Жил өдрөөс: Барь морь өдөр

Шинийн өдрөөс: Шинийн 3, 5, 6, 8, 10, 11, 15, 21

Од өдрөөс: 3, 4, 6, 7, 9, 11, 14, 15, 19, 22, 24 дэх одтой өдрүүд сайн

12 эзэн өдрөөс: Эзлэгч өдөр

Барилдлагаас: Рашаан барилдлагат өдөр

Мэнгэ: 6, 8 цагаан, 9 улаан мэнгэтэй өдөр сайн

Оноосон нэр өдрөөс: Наран, саран учрах хөх бар хөхөгчин туухай өдрүүдэд даллага авахуулахад нэг сайн.

Даллагын уут дүүрсэн бол дотор байсан арвай будааг байгаль дэлхийд өргөнө

legacy:даллага авах/huuchin.jpg

Ийнхүү өргөсөн идээ будааг идсэн хорхой шавж, жигүүртэн шувуу, ан амьтан таны буян хишгийг хүртсэнээр ээл ивээл, ач тус танд болон гэр бүлд тань буян оршооно гэж үздэг байна.

Даллагын уутанд хийхийг цээрлэдэг зүйлс

legacy:даллага авах/uutand hiihiig tseerledeg.jpg

Мөн нойтон чийгтэй гурилан зүйл, цаган идээ хийвэл хөгцөрч муудах, өт хорхой эрвээхий идэх учир цээрлэнэ.

Даллага авахуулахад анхаарах зүйлс

legacy:даллага авах/anhaarah.jpg

Ламаар ном уншуулан даллага авсны дараа даллагын идээний дээжээс уутандаа хийж, халуун ам бүлээрээ хуваан хүртэнэ. Гаднын хүнд өгдөггүй ёстой.

Даллага авахуулснаас хойш 3-7 хоног хог хаях, юм гаргахыг цээрлэдэг

legacy:даллага авах/ym gargah.jpg

Мөн даллага авч байх үед босож явах, орж гарах, хэвтэх, хоорондоо ярих, тамхи татахыг цээрлэдэг.

Даллагыг Лүн ван хүртсэн хүнээр зохих ёс жаягийн дагуу гүйцэтгүүлэн авахуулж чадвал жинхэнэ үр дүнд хүрнэ. Хөнгөн хуудам, ор нэрийн төдий хийх зүйл биш юм.