ЦЕГ: Иргэн И.Томоко ЗГ-ын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа урдаас нь бичлэг хийсэн тул зогсоосон

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
40
legacy:tomoko/tom.jpg

Зөгийчин И.Томоко өчигдөр /2023.02.16/ Төрийн ордны урд бичлэг хийж байхад нь цагдаагийн албан хаагчид Төрийн ордны хажууд бичлэг хийхийг нь эсэргүүцсэн. Энэ талаарх видео бичлэгээ зөгийчин И.Томоко өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм.

Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-аас тодруулга мэдээлэл өглөө. Тодруулбал, "Аливаа улс оронд төрийн эрх барих байгууллагыг тал бүрээс нь дүрс, бичлэг хийхийг хориглодог бөгөөд энэ нь гадны улс оронд мэдээ, мэдээлэл дамжуулахаас эхлээд ямар ч санаа зорилготой байхыг үгүйсгэдэггүй юм байна. Томоко гэх Япон Улсын иргэн нь чипс сурталчилж байна гэх нэрийдлээр Засгийн газрын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа урдаас нь эхлэн бичлэг хийснийг Төрийн тусгай хамгаалалтын газраас цагдаагийн байгууллагад хүсэлт тавьж бичлэгийг зогсоолгосон байна" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гадны туршуул ...

  • С
    С.Баяр гэх луйварчинтай л жигтэйхэн дотно авгай үү

    энэ Томоко гэгч Санжиын Баяр гэх луйварчинтай л жигтэйхэн дотно авгай шүү. Баяр гэх эх орныг минь худалдсан гөлөг энд тэнд угаадас долоогч энэ авгайтай хошуу нийлүүлээд л доошоо орсон ялгадас

    • Z
      Zail

      Hudlaa shaagaad baigaarai

  • З
    Зочин

    Юу ч блаө сайн шалга