“Үзэсгэлэн болгогч“ хэмээх Туулай жилийн шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд 383 хүүхэд шинээр мэндэлжээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/222/нярай хүүхэд.jpg

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ирүүлсэн мэдээллээр Монгол түмний уламжлалт сар шинийн баярын гурван өдөрт Улсын хэмжээнд нийт 383 хүүхэд төрсөн байна.

Үүнээс:

Шинийн нэгэнд /2023.02.21/ 115 төрөлт, үүнээс хоёр ихэр хүүхэд мэндэлсэн.

Шинийн хоёронд /2023.02.22/ 133 хүүхэд төрсөн.

Шинийн гурванд /2023.02.23/ 135 хүүхэд мэндэлсэн байна.