АТГ-аас өнөөдөр 15 цагт нүүрсний хэргийн талаар мэдээлэл өгнө

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:ATG/зураг11 - 2021-10-19T200113.986.jpg

АТГ-аас өнөөдөр /2023.02.28/ 15.00 цагт өөрийн байрандаа хэвлэлийн бага хурал зарлалаа. Тодруулбал, Нүүрсний гэгдэх хэргийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөх аж.

Ташрамд дурдахад, Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 26, мөрдөн байцаалтын 14, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Мөн ажлын хэсэг 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн.

Түүнчлэн 139 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 368 удаа, гэрчээр 780 хүнээс мэдүүлэг авч, 820 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дээрх хугацаанд 32 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсан байдаг.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    нүүрсний хэргийг заавал шийтгэх хэрэгтэй, улс төрчид бохир бизнесийнхэн монголоосоо дандаа хулгай хийдэг энэ бол бүр мафийн зохион байгуулалтайгаар УИХ гишүүд, улс төрийн намууд, хууль хяналт шүүхийнхэн, аймгийн удирдлага, хил гааль, бохир бизнесийнхэн, уяачид бөхчүүд бүгд өөрсдийн үүрэгтэй оролцож эх орноо цөлмөсөн, бүрэн эрхт улсынхаа нэр төр хил гаалийг доромжилсон бузартай хэрэг. энэ хэрэгт холбогдсон бүхнийг яллаж хөрөнгийг хурааж чадвал монголд бага ч болов шудрага ёсны гэрэл асч юу магад.