ИНФОГРАФИК: RFID чипийг ашигласнаар ТҮГЖРЭЛИЙГ бууруулах боломжтой

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 53 сек
00
legacy:2025/02/түгжрэл.jpg

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй 1 сая гаруй тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техник хяналтын цахим гэрчилгээг суурилуулхаар болсон. Тэгвэл энэхүү чипний талаар мэдэхэд илүүдэхгүй сонирхолтой баримтуудыг инфографикаар бэлтгэлээ.

RFID чип ямар давуу талтай вэ

legacy:RFID/RFID чип/RFID чип.gif

Ингэснээр замын хөдөлгөөний төлөвлөлт, хяналт сайжирч, тээврийн хэрэгслийн бүртгэл, авто зогсоолын төлбөр тооцоо, эзэмшигчийн шилжүүлэх, шинээр улсын дугаар авах зэрэг бүртгэлийг цахимаар хийх боломжтой болж төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг нэгдсэн мэдээллээр хангах юм.

Нийтийн тээвэрт суурилуулснаар иргэд нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой

legacy:RFID/RFID чип/RFID чип (1).gif

RFID чипийг дан ганц автомашинд бус нийтийн тээврийн хэрэгсэлд ч суурилуулах юм. Ингэсэнээр иргэд өөрийн эзэмшлийн автомашины мэдээллээс гадна нийтийн тээврийн хэрэгслийн маршрут, чиглэл, автобусны буудал хооронд ирэх цагийн мэдээллийг авч болохоороо давуу талтай юм.

Бусад улс орны жишигт түгжрэл 30 хүртэлх хувиар буурсан байдаг

legacy:RFID/RFID чип/RFID чип (2).gif

Замын нэгдсэн системийн тогтолцоо нь төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцож, боловсруулаад жолооч нарын гарт олгож байгаа хэрэг юм. Уг гэрчилгээг дэлхийн улс орнууд ашиглаад 20 жил болсон байна. БНХАУ, ОХУ, Сингапур зэрэг улс нь үүнтэй адил зарчмаар түгжрэлээ бууруулан, зорчих хөдөлгөөндөө менежмент хийдэг олон улсын жишиг, туршлага болсон технологи юм.

RFID чипийг эхний удаа үнэгүй суурилуулна

legacy:RFID/RFID чип/RFID чип (3).gif

Төсвийг албан журам даатгагчдын холбооноос санхүүжүүлж байгаа ба уг сангаас 13 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт аван эхний удаад бүх автомашинд үнэгүй цахим гэрчилгээг олгоно. Харин чипэнд эвдрэл үүссэн тохиолдолд дараа дараагийн суурилуулалт нь үнэ төлбөртэй байх юм.

Чип автомашинтай адил насжилттай

legacy:RFID/RFID чип/RFID чип (4).gif

Хугацааны хувьд life-time буюу нэг удаа суулгасан байхад ямар нэгэн механик гэмтэлгүй тохиолдолд тухайн машинтай хамт бүрэн ажиллагаатай байх юм.

Техник хяналтын цахим гэрчилгээ нь огт тагнуулын үйл ажиллагаа явуулахгүй

legacy:RFID/RFID чип/RFID чип (5).gif

Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахаар олон улсын мэргэжлийн байгууллагуудын хяналтан доор хийгдэж буй. Тиймээс иргэд маань хувийн мэдээлэл алдагдахаас айх зүйлгүй.

RFID чип буюу техник хяналтын цахим гэрчилгээний талаарх мэдэхэд илүүдэхгүй зүйлсийг дээрх инфогракикаар үзүүллээ. Мөн өнөөдрөөс эхлэн импортоор орж ирсэн автомашинуудад төлбөртэй суулгах журам ажлын хэсэг дээр төлөвлөгдсөн юм. Түүнээс гадна өнөөдрөөс эхлэн ирэх зургаадугаар сарын 01-ний өдөр хүртэл автомашинуудад шат дараатайгаар энэхүү гэрчилгээг олгох аж. Үүний талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.