Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой тохиож байна
00

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой өнөөдөр /2023.03.06/ тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 06-ны энэ өдөр "Шинэ толь хэмээх бичиг" сонины анхны дугаарч гарч, томоохон соёлын хувьсгал хийж байсан түүхтэй.
Мөн Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэн өнгөрүүлж буй юм.



