Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн улсын төсвийн 300 сая төгрөгөөр хүнсний материал худалдан авна

Хоосон
Э.Мишээл
Унших: 1 мин
00
legacy:shinjleh uhaan ulamjlal/275704590_1291923481300384_3980187761164060826_n.jpg

Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгээс 2023 оны гуравдугаар сарын 09-ний өдөр хүнсний материал худалдан авах тендер зарласан байна. Уг тендерт тусгаснаар хүнсний материал худалдан авахдаа 300 сая төгрөгийг улсын төсвөөс гаргана хэмээн тусгаж өгсөн байгаа юм.

Тус тендер нь:

" Гурил, будаа болон бусад хүнсний материал "

" Хоолны амтлагч болон бусад нэмэлтүүд " авах гэсэн хоёр хэсэгтэй юм байна.

Сонирхуулахад Тендерийг 2023 оны дөрөвдүгээр сарын 10 -ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны дөрөвдүгээр сарын 10 -ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулах аж.