ТОДРУУЛГА: Орхон аймагт автомашинд амаржсан эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:orhon aimag/автомашинд амаржсан эх.jpg

Өнөөдөр өглөө 07:40 цагийн үед Орхон аймагт нэгэн эмэгтэй автомашинд төрсөн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл уг асуудлаар Орхон аймгийн Бүсийн оношлогоо, мэдээллийн төв буюу тус аймгийн нэгдсэн эмнэлгээс тодруулахад,

"Өчигдөр жижүүрт гарсан эмч нар өглөө 08:00 цагийн үед жижүүрээс буусан. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал хэвийн, сайн байгаа. Төрөх тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" хэмээлээ.