Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт 3,9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/08/gazarrr.jpg

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн “Цагаан нохойт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 277 км-т/ өчигдөр /2023.03.09/ өдрийн 07:12 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 07:19 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичрхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллээ.