СОНСГОЛ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахимаар оролцох хүсэлт ирүүлжээ

Хоосон
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:elbegdorj eronhiilogch/MPA_0602.jpg

Хөгжлийн банкны гурав дахь сонсгол өнөөдөр эхэллээ. Тэгвэл өнөөдрийн сонсголоор “Асем вилла” цогцолбор хотхоны төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудсан.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сонсголд биеэр оролцох боломжгүй, цахимаар оролцох боломжтой гэдгээ бичгээр илэрхийлжээ. Тодруулбал, тэрбээр Оксфордын их сургуульд зочин илтгэгчээр оролцож байгаа Монголд байхгүй байгаа аж.

Гэвч сонсгол шууд дамжуулагдаж буй учир цахимаар оролцох боломжгүй гэж албаны хүмүүс тайлбарлалаа.