СОНСГОЛ: ХБ-наас Ноолуур төслийн хүрээнд олгосон зээлээс 8.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй байна

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:nooluur/ноолуур.jpg

Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо Ноолуур төслийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр зээлүүдийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг шинжээч танилцуулсан юм. Тодруулбал, ноолуурын салбарыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд арилжааны 8 банкаар дамжуулан нийт 89 зээлд 273 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Арилжааны банкууд зээлээ бүрэн төлж дуусгасан бол дэд зээлдэгч ААН-үүдийн хувьд 6 зээлдэгчийн 8.8 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй зөрчилтэй байна.

legacy:8  4/ikoo.jpg