Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СОНСГОЛ: Капитал банкнаас “Мөнххаан трейд“ ХХК-нд олгосон гэх 5 тэрбум төгрөгийн зээлийн хувийн хэрэг олдоогүй
00

Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо Ноолуур төслийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм.
Эл хөтөлбөрийн хөтөлбөрийн хүрээнд ХБ-наас Капитал банк нь "Мөнххаан трейд" ХХК-нд 5 тэрбум, "ГГТС" ХХК-нд 5 тэрбум, "Буянколорпак" ХХК-нд 5 тэрбум нийт 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дамжуулан зээлдүүлэхээр гэрээ байгуулж авсан байдаг. Гэвч нотлох баримтыг хөөн шалгахад, Мөнххаан трейд ХХК-нд зээл олгосон эсэх нь нотлогдоогүй, зээлийн хувийн хэрэг олдоогүй гэдгийг шинжээч хэллээ. Харин "Буянколорпак" ХХК-нд 5 тэрбум төгрөг олгоно гэж гэрээ байгуулснаас 2.3 тэрбум төгрөг олгосон байна.



