Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦЕГ: Бод мал хулгайлж, 16 сая төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгаж байна
00

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2022 оны арванхоёрдугаар сарын 10-наас энэ оны хоёр дугаар сарын 15-ны хооронд тус сумын харьяат О, Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, 7 удаагийн үйлдлээр иргэдийн 9 тооны бод мал /үхэр 8, адуу 1/ хулгайлж, бусдад 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан байна.
Эл хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.



