СОНСГОЛ: “Азийн бамбар“ ХХК-аар ХБ-наас 5.7 тэрбум төгрөгийн зээл авах гэрээнд Ж.Батзандангийн туслах Д.Аюулгүй гарын үсэг зуржээ

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:batzandan/FDD29C3D-B118-4A7C-A594-539C92E59567.jpg

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

"Азийн бамбар" ХХК нь барилгын эсгийн дулаалга төслийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас Капитал банкаар дамжуулан 5.7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ зээлийн санхүүжилтээс 2.2 тэрбум төгрөгийг бэлнээр зарлагадаж, 2.3 тэрбум төгрөгийг гадаад гүйлгээгээр шилжүүлсэн байна. Түүнчлэн зээл төлөлтөд 533 сая төгрөгийг зарцуулжээ.

Эл компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Тэгшжаргал бөгөөд түүний хувьд зээлийн гэрээнд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн туслах Г.Аюулгүйн хамтаар гарын үсэг зурсан болохыг шинжээч сонсголын үеэр танилцуулсан юм.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    шудрага царайлж муухай хашгирч байгаад л улсаа цөлмөнө, монгол ялна гэж муухай харж хошгируулж байгаад улсаа хятадад худалдана, монголын улс төрчдийг нэн ялангуяа АН, МАН-ын хулгайч нарыг тэнгэр ниргэж нүгэл нь нүдээрээ гарах болтугай