Хөвсгөл аймгийн Ханх суманд 3,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/08/gazarrr.jpg

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 341 км, сумын төвөөс баруун урд зүгт 41 км, Ө-51°10’48.0″, У-100°26’24.0″/ өчигдөр /2023.03.15/ өдрийн 12:19:06 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 12:25 цагт цахим шуудангаар ирүүлсэн, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.