Жуулчны баазар амарч буй иргэдийн 112 сая төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Хоосон
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2026/01/noimagecopy.jpg

Цагдаагийн байгууллагаас амралтын газруудад амарч байсан иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлж, баривчилжээ. Тодруулбал, 2022 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Архангай, Булган, Төв, Хөвсгөл аймгуудын нутаг дэвсгэрт 9 удаагийн үйлдлээр жуулчны баазад амарч байсан иргэдийн 112 сая төгрөгийн үнэ бүхий мэргэжлийн гэрэл зургийн аппарат, камер, гар утас, үнэт эдлэл зэрэг эд зүйлсийг урьд өмнө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан 33-35 насны Г, Г, Б нар бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд та бүхэн аялал, зугаалгаар явах, амралт, сувиллын газраар үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, хувийн эд зүйлсээ хулгайд алдахаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.