СОНСГОЛ: Д.Баясгалангийн “Грийн Сити Гарден“ ХХК Голомт банкаар дамжуулан ХБ-наас 8.2 тэрбум төгрөгийн зээл авч, 2.5 тэрбумыг нь хадгаламжинд байршуулсан

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:bayasgalan golomt/318369187_1359404258222126_8866483849274293103_n.png

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур сүү хүлэмж, оёдлын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түүнд олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм.

Грийн Сити Гарден ХХК өвлийн хүлэмж байгуулах төслийн хүрээнд Голомт банкаар дамжуулан Хөгжлийн банкаас 8.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн эцсийн өмчлөгч нь Д.Баясгалан бөгөөд Гүйцэтгэх захирал Ж.Эрхэмбаяр нь ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатарын төрсөн ах аж. Зээлийн нийт санхүүжилтээс 2.5 тэрбум төгрөгийг хадгаламжийн дансанд байршуулсан нь зээлийн гэрээнд заасан зориулалтыг зөрчсөн гэж шинжээч үзсэн юм.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    бүр өөрийн мөнгө шиг үзжээ. ер нь буцааж өгөхгүй гэсэн бодолтой авцгааж. ичгэвтэр юм. ичих нүүрээ элгэндээ наасан улс тоохгүй л дээ. Яадаг юм. Авсан нь үнэн өгөхгүй нь бас үнэн. хохчинь . хох болсон нь хэн юм болдоо. төр юм бол бүгдээрээ төрийн томчууд. тэгэхлээр нөгөө хөөрхий ард олон л байж таарах нь. тэд энэ тухай мэдэх чүгүй хөөрхий хоногийн хоолоо олж идэхгээд үүнийг тоох сэхээ алга