“Эрдэнэс Тавантолгой“ ХК цахим арилжааг амжилттай зохион байгуулж, нэг тонн нүүрсийг 182.1 ам.доллароор борлууллаа

Хоосон
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:эрдэнэс тт/эрдэнэс тавантолгой.jpg

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.03.17/ нүүрсний ээлжит цахим арилжааг зохион байгууллаа. Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын "Xianjiade Energy resources International", “Shuangquan Energy", "Wangjin Energy" зэрэг гурван компани оролцож, нэг тонн нүүрсийг 178,6 ам.доллароос дуудаж 182,1 ам.доллароор арилжлаа.

Цахим арилжааны ялагчаар "Wangjin Energy" компани шалгарч 5 багц буюу 32 мянган тонн түүхий коксжих нүүрсийг хамгийн өндөр үнээр буюу нэг тонныг 182,1 ам.доллароор худалдан авсан байна.