СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/03/tsasan shuurga.jpg

Маргааш буюу гуравдугаар сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Мөн өнөөдөр Говь-Алтайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх бол Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.