Н.Энхболд: Ж.Мөнхбат гишүүн эзгүй байсан ч чөлөөлөх асуудлыг нь хэлэлцээрэй гэж өөрөө хүссэн

Хоосон
Turbat
Унших: 1 мин
00
legacy:enhbold nyamaa/энхболд гишүүн.jpg

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гишүүний бүрэн эрхийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Тухайн гишүүн нь байхгүй үед заавал хэлэлцэх шаардлага байна уу" гэх асуудлыг хөндлөө. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат БНСУ-д ээжийгээ эмчлүүлж байгаа юм.

Харин түүний хариуд УИХ-ын гишүүн Н.Энхболд "Гишүүнийг заавал байхад нь чөлөөлөх хуулийн заалт байхгүй. Хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ч гэсэн өөрөө "БНСУ-д ээжийгээ эмчлүүлж байгаа тул байсан, байгаагүй уг асуудлыг хэлэлцэх өгнө үү" гэсэн хүсэлтээ өгсөн байгаа" хэмээлээ.