Дулааны шугамын худгаас нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/222/дулааны шугамын худаг.jpg

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах таван метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотроос нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ.

Энэ тухай дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр буюу /2023.03.26/-ны өдөр Цагдаагийн байгууллагаас ирсэн бөгөөд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид цогцсыг 5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотроос аврах олс ашиглан 18 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.