Механик тээврийн сургууль болон Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөнд өөрчлөлт орууллаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:9.14/338020799_183355461133465_549195365664232728_n.jpg

Хан-Уул дүүрэг гуравдугаар хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр төлөвлөж, өнөөдөр /2023.03.29/ өглөөний 06:00 цагаас өөрчлөлт орууллаа.

Тухайн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар,

Механик тээврийн сургуулийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 26.9%-иар

Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 41.6%-иар сайжирна гэсэн тооцоо судалгаа гарсан байна.

legacy:9.14/338025704_3040439539593648_3990112273977345140_n.jpg