Оюутнуудыг нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:oyutan 2.png

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл өгч байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оюутнуудад тулгамдаж буй 10 асуудлыг танилцууллаа.

Тодруулбал, "Оюутнуудын хувьд эрүүл мэндийн даатгалаа төлөөгүйгээс үүдэн эрт илрүүлэгт хамрагдах боломжгүй байдаг. Тиймээс Эрүүл мэндийн даатгалаа төлсөн ч бай үгүй ч бай Их дээд, сургуульд суралцаж буй оюутнуудыг нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэг оношлогоонд оруулах шийдвэр гаргалаа" гэв.